Дэлхийн хамгийн жаргалтай орны иргэд ингэж амьдардаг

Скандиновын орнууд аз жаргалын индекс болон эдийн засгийн тогтвортой байдал, аюулгүй амьдралын орчин нөхцлөөрөө дэлхийд тэргүүлэх болсоор удаж байна. 2019 оны аж жаргалын үзүүлэлтийг Финлянд улс тэргүүлсэн бөгөөд ард иргэдийн ахуй амьдрал ямархуу байдалтай байдгийг та бүхэнд сонирхуулъя.

1. Байгальд хангалттай цагийг өнгөрөөдөг

Финлянд улсын газар нутгийн нийт 70%-ийг ой мод эзэлдэг. Тэд амралтын өдрийг заавал ууланд авирах, ой модонд алхах болон гол нуурын эргээр зугаалж өнгөрөөдөг байна.

2. Ундны усны хомсдол бага

Финлянд улс нь бас олон цэнгэг гол, нууртай, эдгээр нь 10 мянган жилийн өмнөх мөстлөгөөс үүдэлтэй гэгддэг. Нэмэлт шүүлтүүргүйгээр шууд ууж болохуйц цэнгэг учир ресторан, кофе шопуудад дандаа үнэгүй ус хангалттай хэмжээгээр өгдөг байна.

3. Хүүхдийн тэтгэмж

Финляндын иргэд хүүхдээ 17 нас хүртэл нь улсаас сар бүр дунджаар 100 евро авдаг. Гэвч эцэг эхчүүд нь энэхүү мөнгийг бэлнээр нь хэрэглэхийн оронд хүүхдийнхээ хадгаламжинд хийж, насанд хүрмэгц нь өгдөг байна. Ганц үүгээр ч зогсохгүй шинэ хүүхэд төрмөгц Финляндын засгийн газраас эх хүүхдэд хэрэгтэй живх, даавуу, хувцас, тоглоом зэрэг нярайд хэрэгтэй бүхий л хэрэглэлийг багтаасан “бэлгийн хайрцаг”-ийг үнэгүй өгдөг аж.

1930-аад оны үед Финлянд улс эдийн засгийн уналттайн дээр нярайн эндэгдэл өндөр буюу 1000 нярай тутамд 65 нярай энддэг байжээ. Энэ үеэс эхлэн гэр бүлд шинэ хүн мэндэлмэгц энэхүү “бэлгийн хайрцаг”-ийг олгож эхэлсэн байдаг. Эцэг эхчүүдэд “бэлгийн хайрцаг” эсвэл бэлэн мөнгө (ойролцоогоор 140 орчим евро) авах сонголт байдаг ч 95 хувь нь бэлгийн хайрцгийг сонгодог байна.

4. Дэлхий дээрх хамгийн амттай пицца

Пиццаг анх Италиас гаралтай гэдгийг хүн бүхэн мэддэг ч хамгийн амттай пицца Финляндад байдгийг харин тэр бүрийд мэдэхгүй байх.

Италийн ерөнхий сайд Силвио Берлускони Финлянд хоолонд дургүй хэмээн нэгэнтээ хэлж л дээ. Үүнээс хойш 3 жилийн дараа Финлянд улс олон улсын пиццаны тэмцээнд “Берлускони Пицца”-аараа Италийг ардаа орхин тэргүүн байр эзэлсэн байдаг.

5. Дахин боловсруулалтаараа дэлхийд тэргүүлэгч

Финлянд улс хамгийн бага хаягдал гаргаж болохуйц бүхий л бүтээгдэхүүнийг хэрэглэдэхийг уриалдаг. Хотын хог хаягдлын 99 хувийг шатаах зууханд хийж, үүнээсээ эрчим хүч үйлдвэрлэдэг. 10 хуванцар сав тутмын 9 нь дахин боловсруулалтанд ордог гэнэ.

6. Цагдаагийн хүчнийг маш их хүндэлдэг

Финляндад цагдаагийн байгууллага нь тусдаа биеэ даасан нэг цогц бүлэг гэгддэг. Ингэснээр цагдаагийн хүчин асар өндөр зохион байгуулалттай байдгаас гадна гадны нөлөөнд үл автах давуу талтай. Энэ бол Финляндын засгийн газраас гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг гэдэгтэй олон хүн санал нийлдэг ажээ.

7. Хэний ч мэдэхгүй сонин содон спортын төрлүүд

Спорт, байгаль гэдэг 2 зүйл бол тэдний амьдралд ус, агаар гэдэгтэй адил, салшгүй нэг хэсэг болсон зүйлс. Финляндчууд урьд хожид сонсогдож байгаагүй сонин хачин спортын төрлүүдээр “хичээллэдэг”. Та өмнө нь “эхнэрээ үүрэх тэмцээн”, “гар утасны холын зайн шидэлт”, “шумуул барилт”, “агаарын гитар тоглох”, “гутал шидэлт” гэх мэт тэмцээнүүд сонсож байв уу? Тэгвэл эдгээр нь Финляндчуудын хичээллэх дуртай спортын төрлүүд гэнэ шүү.

8. “Иргэн бүрт интернэт”

2010 онд Финлянд улс иргэний эрхийн тухай хуулиндаа хүн бүхэн интернэт ашиглах эрхтэй хэмээн тусгасан анхны улс болж байж. Айл бүхэнд, оффис болгонд бүх хүмүүс өндөр хурдны интернэттэй байх нь засгийн газраас хариуцах ёстой хууль ёсны үүрэг ажээ.

9. Ээжүүдээс илүү аавууд хүүхэдтэйгээ их цагийг өнгөрөөдөг

Хүүхэд төрмөгц аавуудад 9 долоо хоногийн цалинтай чөлөө, мөн цалингийн 70 хувийн урамшуулал олгогддог байна.

10. Дэлхийн хамгийн их кофе уудаг хүмүүс

Олон Улсы Кофены Байгууллагаас гаргасан судалгаагаар бол Финляндчууд 1 хүн жилд дунджаар 12 кг бүхэл үрийн кофетой тэнцэхүйц кофе уудаг буюу дэлхийд кофены хэрэглээгээр нэгт жагсдаг байна.

11. Жинхэнэ Санта Клаус энд л бий…

Финляндын Лапланд бүсийн Жолупукки хэмээх тосгонд жинхэнэ Санта Клаус амьдардаг. Жолупукки хэмээх нэр нь англиар бол Санта Клаус гэсэн үг бөгөөд эндэхийн өвлийн өвөө бүр Санта Клаус гэсэн пасспорттой бөгөөд уг паспортон дээрх төрсөн огноо нь “удаан хугацааны өмнө” гэж бичигдсэн байх, харин гэр бүлийн байдал нь “гэрлэсэн” гэх статустай бөгөөд эхнэрийг нь Жолумори буюу “Зул сарын бүсгүй” гэдэг ажээ.

12. Үнэгүй боловсрол

Финляндын боловсролын систем нь финлянд болон англи хэл дээр явагдах бөгөөд Европын холбооны бүх улсын иргэд бүрэн дунд, тусгай, дээд боловсролыг энд үнэ төлбөргүй эзэмших боломжтой.

13. Аз жаргалын философи: “Сисү”

Финлянд хэлэнд бусад хэл рүү орчуулагдах боломжгүй “сисү” хэмээх үг бий. Утгачилбал амгалан тайван байдал, зөв эерэг энерги, хүч чадал, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар гэсэн санаа бүхий. Тэртээ 20-р зуунаас эхлэн энэ л ухагдахууныг хүүхдэд багаас нь суулгаж, бүхий л амьдралынхаа туршид дагаж мөрдөхөд сургаснаар хүний амьдрал аз жаргалтай болно гэж тэд үздэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!