Тоос сорогчоор хэзээ ч соруулж болохгүй зүйлс

Тоос сорогчны тусламжтайгаар хялбархан гэрээ цэвэрлэдэг давуу талтай ч шалан дээр асгарсан бүхнийг соруулаад байж болдоггүй гэдгийг та мэдэх үү? Тоос сорогчны хошуу, хоолойнд бага багаар наалданги үүсгэж, яваандаа цэвэрлэж болохооргүйгээр эвдэрч таглардаг. Та дараах зүйлсийг хэзээ ч тоос сорогчоор соруулж цэвэрлэж болохгүй шүү.

1. Кофе, кофены үр, какоа

Кофены шаар, какоа нь байнгын чийгтэй байдаг учраас тоос сорогчны уутанцарт тоос үүсгэн хүндрүүлэхээс гадна хошууных нь хананд наалдаж улмаар бөглөрөхөд хүргэдэг байна. Үүнийг тоос сорогчоор биш харин шүүрдэж эсвэл нойтон алчуураар цэвэрлэх хэрэгтэй.

2. Цэцэгний шороо

Цэцэгний шороо мөн л бага зэргийн чийгийг үргэлж агуулж байдаг. Тоос сорогчны хошууны хананд наалдахаас гадна моторыг нь гэмтээх аюултай.

3. Их хэмжээний үс, ноос, хялгас

Амьтны үс болон бөөгнөрсөн их үс нь нягтаршил багатай ч гэлээ тоос сорогчны уутанцрыг хурдан дүүргэхээс гадна хошууг нь бөглөдөг. Сүүлийн үеийн тоос сорогчнууд зарим нь хошуундаа эргэлддэг үсэрхэг шариктай байдаг тул үс хялгасыг ихээр нь цуглуулах гээд байдаг талтай. Бага дээр нь хошуунд наалдсан үсийг хаман авч цэвэрлэж байгаарай.

4. Гоо сайхны нунтаг бүтээгдэхүүн

Нунтаг пудр, нүдний тень, хацар өнгөлөгч хагарч бутарсан бол мөн л шүүрдэж авахыг зөвлөе. Хэдийгээр эдгээр нь нунтаг хэлбэртэй ч тоос сорогчны халуун моторт хайлж, тослог нь ялгаран уутанцрыг хурдан хугацаанд бохирдуулж, шүүлтүүрийг бөглөх аюултай.

5. Чихэрний хэлтэрхий болон цаасны үртэс

Хүүхдүүдийн дутуу идээд хаясан наалдамхай чихэр, резинэн чихэр зэрэг нь тоос сорогчийг тэр дор нь бөглөдөг. Мөн цаасны үртэс, урагдсан хэсэг зэрэг нь хэдийгээр хөнгөн чанартай боловч хошуунд нь тээглэж, гацдаг байна.

6. Уртасгагч, залгуурыг тоос сорогчоор цэвэрлэхээс зайлсхий

Хананы залгуур, утас зэрэг дээр тогтсон олон сарын тоосыг тоос сорогчоор хальт ч гэсэн соруулах хэрэггүй. Тог цохих эрсдэлтэй тул үл ялиг чийгтэй алчуураар болгоомжтой арчиж авах хэрэгтэй.

7. Нойтон шал

Шалан дээр асгарсан ус, шөлний үлдэгдэл зэргийг хэзээ ч тоос сорогчоор соруулж болохгүй. Тоос сорогчны зориулалт бол хивс, дрожон дээрх жижиг хог зэргийг цэвэрлэх. Хэрвээ тоос сорогчны ханаар дамжин уутанцарт нь чийг орвол уутанцар бохирдож хүндрэн, шинээр солих юмуу засварт өгөх шаардлагатай болно.

8. Шилний хэлтэрхий

Маш жижиг хэлтэрхийг л цөөн удаа соруулж болно. Харин том хэлтэрхийг соруулвал тоос сорогчны уутанцар, даавуу урагдаж дотроо цоорон доторх хэсгээ бохирдуулах аюултай.

9. Гурил

Гурил маш нарийн ширхэгтэй учир гоо сайхны бүтээгдэхүүн шиг л хурдан бөглөрдөг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!