Тог тасарсан үед хийж болохгүй 10 зүйл

Тог тасарсан үед дагах хэдэн зөвлөмжийг танд толилуулъя.

1. Электрон гэрэл

Тосон лааны оронд цэнэглэгддэг электрон чийдэнг хэрэглэхийг зөвлөе. Тосон лааг бодоход удаан гэрэлтүүлэх бөгөөд аюул багатай. Тогтой үед цэнэглээд бэлдэж тавиарай.

2. Утасныхаа цэнэгийг гамнах

Тог тасарсан үед уйдаагаа гаргах үүднээс утсаа оролдохоо түр азнаарай. Удаан хугацаанд тог тасарлаа гэхэд яаралтай хүн рүү залгах цэнэгээ үлдээх хэрэгтэй. Мөн зөөврийн цэнэглэгч (powerbank) бэлдээд тавьчихад гэмгүй.

3. Цахилгаан хэрэгслүүдээ сайтар шалгах

Тог тасрахыг ихэнх СӨХ-үүд урьдчилан мэдэгддэг. Ийм тохиолдолд ахуйн цахилгаан хэрэгслүүдийн аюулгүй байдлыг бодолцож урьдчилан салгах, нэгэнт тог тасарсны дараагаар ч мөн шалгах хэрэгтэй.

4. Хөргөгчөө онгойлгохгүй байх

Тог тасарсан үеэр хөргөгч 4 цагийн турш хүйтнээ барьж чадна. Харин хаалгыг нь онгойлгосноор энэ хугацааг багасгаж, хөргөлтийг гадагшаа алдагдуулахад хүргэнэ.

5. Хөргөгчөө аль болох дүүргэх

Хоосон хөргөгч хөргөлтөө бага хугацаанд барьдаг бол дотроо дүүрэн хөргөгч илүү удаан хугацаанд хөргөлтөө барьдаг байна.

6. Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох

Гадуур явж байгаа үед тог тасарвал замын хөдөлгөөнд маш болгоомжтой оролцох хэрэгтэй. Гэрлэн дохио ажиллагаагүй болсон үед цагдаагийн дохиогоор эсвэл зохицож явна. Хүлээцтэй байхыг зөвлөе.

7. Цахилгаан үүсгүүртэй болгоомжтой харьцах

Цахилгаан үүсгүүрийг бороо цасанд норохоос сэргийлж, сайн хучих, чийггүй газар хадгалах.

8. Цэвэр усны нөөцтэй байх

Тоггүй үед цэвэр ус сайн нөөцөлж авах хэрэгтэй. Боломжтой бол гэртээ баллонтой цэвэр ус нөөцөлж байлгах.

9. Нарны гэрлээр цэнэглэгддэг гар чийдэнтэй болох

Хуучирсан, баттерейгаар ажилладаг гар чийдэнг халж, нарны гэрлээр цэнэг авдаг шинэ чийдэн худалдаж авах. Хуучин гэрлийн баттерей асгарах аюултай тул аль болох аюулгүй гэрлийг ашиглах.

10. Хамгийн ойрхон шатахуун түгээгүүрийн газар луу очих

Хэдэн хоногоор тоггүй болвол хамгийн ойрхон газ болон шатахуун түгээгүүрийн газарт очих.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!