Агаар цэвэршүүлэгч хэрэглэснээр гарч болох 10 өөрчлөлт

Агаарын бохирдлоор дэлхий толгой цохигч манай улсад агаар цэвэршүүлэгч зах зээлд нэвтэрсэн нь тун сайн зүйл болсон гэж боддог. Гэр доторх агаарыг шүүж, чийгшүүлэх сайн талтайгаас гадна тогтмол хэрэглэснээр дараах давуу талуудыг харж болно.

1. Тамхины утаа, хиншүү, угаарийг сайн сорно

Биед хортой химийн бодис агуулсан нүүрсний утаа, угаар, хиншүү, тамхины утаа зэргийг сорж, агаарын хэр хортойгоос шалтгаалж 10-30 минутын дотор цэвэршүүлнэ.

2. Астма болон амьсгалын замын өвчнүүдэд сайнаар нөлөөлнө

Агаар дахь тоосонцорыг багасгаснаар астма өвчтэй хүмүүст маш тохиромжтой. Гэрийн тэжээмэл амьтнаас гарах бичил үс ноос, тоосонцор ихтэй айлд мөн тохирно.

3. Байгалийн хийг ч шингээнэ

Бид хүрээлэн буй орчиндоо нүүрстөрөгчийн дутуу исэлээс авахуулаад радон гэх мэт байгалийн хорт хийнүүдээр амьсгалж байдаг. Радон гэдэг нь газрын хөрснөөс ялгаран өрөө тасалгаанд хуримтлагддаг байгалийн гаралтай цацраг идэвхит хий юм. Энэ нь нүдэнд харагдахгүй ч уушигны хорт хавдар үүсгэдэг тул агаар цэвэршүүлэгчээр өрөөгөө тогтмол цэвэрлэж, радон гэх мэт байгалийн хийнээс уушгиа хамгаалах хэрэгтэй.

4. Утааг шингээнэ

Агаарын бохирдол ихтэй үед болон гал түймэр ойр хавьд гарсан тохиолдолд өрөөгөө битүүмжилж агаар цэвэршүүлэгчээ залгах хэрэгтэй. Энэ нь утааг уушгинд орохоос сэргийлж чадна.

5. Агаар дуслын замаар халдах томуугаас сэргийлнэ

Ханиад хүрсэн үед гэрийн бусад гишүүдэд ханиад халдаахгүйн тулд чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж, өрөөгөө агааржуулах хэрэгтэй. Ингэснээр бактерийг устгаж, халдваргүйжүүлэх тустай.

6. Харшлыг намдаана

Агаарт буй тоосонцоруудыг сорж, агаарыг эргэлтэнд оруулж, харшлыг хүндрүүлэхгүй, шинж тэмдгийн зовиурыг арилгаж өгдөг.

7. Гэр доторх нүүрстөрөгчийн давхар исэлийг багасгана

Гэрт хүн болон тэжээвэр амьтан амьдарч байгаа тохиолдолд нүүрстөрөгчийн давхар исэл байнга байна гэсэн үг. Тэгвэл энэ исэлийг бууруулж, агаарыг цэвэршүүлнэ.

8. Таагүй үнэрийг арилгана

Хоолны хиншүү, түлэгдсэн үнэр болон бусад эвгүй үнэр гарсан газартай ойрхон агаар цэвэршүүлэгчээ залгахад үнэр арилж, агаар цэвэрхэн болно.

9. Шумуул болон бусад шавжийг устгана

Шумуул, хачиг, бясаа зэрэг амьтдаас салахад тусална.

10. ТОлгойны өвчинг арилгахад тустай

Цэвэр агаартай байна гэдэг нь цоо эрүүл байхад нэг алхмаар ойртлоо гэсэн үг. Тиймээс хэрвээ та агаарын бохирдол ихтэй хэсэгт амьдардаг бол өдөр ч шөнө ч агаар цэвэршүүлэгчээ ажилуулахыг зөвлөе.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!