Төөрсөн нохой энэ тухайгаа мэдэгдэхээр цагдаагийн газарт өөрөө явж очжээ

1 настай Чико нэрт немц овчарк эзнээсээ төөрсөн ч айж эмээлгүйгээр цагдаагийн газар ирж мэдэгдэл “өгсөн” тухай хайр хүрэм мэдээг бэлдлээ.

АНУ-ын Техас мужийн Одесса хотод шөнийн 3 цагийн үед герман немц овчарк өөртөө итгэлтэй гэгч нь орж ирэн, хүлээн авагчийн ширээн дээр урд хоёр хөлөө тавин “мэндэлжээ”.

Түүнд хүзүүвч байсан ч дээрх мэдээлэл нь алга болсон учир эзэн нь хэн гэдгийг эхэндээ тогтоож чадсангүй. Цагдаагийн ажилтнууд нохой сургагчийг дуудах зуур түүнтэй тоглож байв. Гэвч Чико нохой сургагчийг хүлээлгүйгээр хаа нэг тийшээ зугтаад явчихжээ.

Маргааш нь цагдаагийн газар дээр Чикогийн эзэн ирж түүнийг унтаж байх хойгуур нь Чико гарч яваад цагдаагийн газар ирж, буцаад гэрлүүгээ аюулгүй ирсэн тухай мэдээллэсэн байна.

Чикогийн гэр нь цагдаагийн газраас 2 км-ийн л зайтай байжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!