Парисын загварын 7 хоног: Тэсрэлт хийсэн “гудамжны” загварууд

Парисын загварын долоо хоног өнгөрөгч сарын 24-өөс 3-р сарын 3-ныг хүртэл амжилттай болж өнгөрлөө. Гол тайзны загвараас гадна “street style” буюу гудамжны чөлөөт, юунд ч баригддаггүй загварууд олны анхаарлыг ихэд татдаг билээ.

2020 оны хавар, намрын загварын чиг хандлагыг тодорхойлохуйц теди цув, гуяар татсан урт түрийтэй гутал зэргийн гайхалтай хослолыг та эндээс харж болно.

Парис, Милан, Нью-Йорк, Токио зэрэг томоохон хотуудын загварын 7 хоногийн үеэр гудамжны загварууд зурагчдын анхаарлыг ихэд татаж, дэлхийн трэнд загварыг тодорхойлж өгдөг гэхэд хилсдэхгүй.

Гудамжны загвар бол “break the rules” буюу тогтсон хэв журам, дүрмийг эвдсэн этгээд содон хувцаслалтуудыг гайхалтайгаар хослуулж, хаана ч байгаагүй шинэ өнгө төрх үүсгэдгээрээ алдартай.

Үзэмжтэй цэвэрхэн хувцаслахад олон өнгө холилдож болохгүй, өөр өөр төрлийн хээ дүрс бүхий хувцсыг нэг дор өмсөж болохгүй гэж бид багаасаа сонсож өссөн бол гудамжны загварт юу дуртайгаа өмсөж болно.

Гэхдээ энэ бүгд хэзээ ч муухай харагддаггүй, харин ч нүд алдам, дур булаам төрх бий болдогт гудамжны загварын ид шид оршино.

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

14.

15.

16.

17.

18.

19.

20.

21.

22.

23.

24.

25.

26.

27.

28.

29.

30.

31.

32.

33.

34.

35.

36.

37.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!