Бүх юм бүтэхгүй санагдах үед юу хийх вэ?

Хүнтэй маргалдах, магадгүй бүр доромжлуулах, уур хүрэх, бүтэж байгаа зүйл ганц ч байхгүй байгаа мэт санагдах үед хамгийн гол нь тайвширч, уужуу ухаанаар бүхнийг эргэцүүлэх хэрэгтэй байдаг. Харин дараах хэдхэн минутын завсарлага мэт үйлдлүүд танд хэрэг болно.

1. Ярилцах хэн нэгэн байхгүй бол зүгээр л гадаа гар. Цэвэр агаарт алхах нь танд өнгөрсөн зүйлийг эргэцүүлж, зөв бурууг дэнслэх боломжийг олгоно. Алхах үед хамгийн зөв санаанууд толгойд орж ирдэг гэдэг дээ? Чихэвчээ зүүгээд 10-хан минут сайхан алх.

2. Хамгийн түрүүнд толгойд чинь орж ирэх талархаж буй гурван зүйлээ бич. Юу ч байж болно. Тэдгээрийгээ уншаад амьдрал тэгтлээ тартагтаа тулчаагүй байгаа гэдгий ойлгоно.

3. Багадаа хийх дуртай байсан зүйлээ эргэн нэг санаарай. “Том Жерри” үзэж, үеэлтэйгээ утсаар ярьж, компьютер тоглоом тоглож болно.

4. Заавал цоглог дуу сонс гэхгүй ээ. Харин дуу хөгжим бол тархинд аз жаргалын гормоныг ялгаруулж байдаг хоёрдогч хүчин зүйл учир тухайн үед сонсмоор байгаа дуугаа чихэвчээр, эсвэл чангаар сонсож дагаж дуул.

5. Амттан ид. Та энэ сайхан шоколадтай бялууг өнөөдөр өөртөө зориулан авч өгөх эрхтэй. Аманд ороод хэрхэн уусаж байгаа, хичнээн сайхан амттайг нь дахин дахин мэдэр.

6. Ойрд холбоо бариагүй сайн найзтайгаа чатла, утсаар ярь, ойрхон кафед уулзах цаг товло. Таны сэтгэл хэрхэн хурдан сэргэхийг шууд мэдрэх болно.

7. Допамин ялгаруулах тод өнгийн хувцас өмс. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, сэтгэл санааг мэдэгдэхүйц өргөнө.

8. Жижигхэн гөлөг, муужгайн өхөөрдөм бичлэгүүдийг Youtube дээрээс олж үз. Жаахан хүүхдүүдийн хөгжилтэй явдал, хүмүүсийн бүтэлгүйтэл байсан ч болно.

9. Өөрийнхөө юунд хамгийн дуртайгаа яг одоо жагсаагаад бич. Өглөгч зан, хошин шогийн мэдрэмж, зоригтой зан, урт сайхан үс, инээхээрээ хонхойдог хацар гэх мэт.

10. Бусадтай өөрийгөө харьцуулахаа боль. Хүн болгон өөр өөрийн шийдвэр, хувь тавилангаар амьдарч байгаа учир адилхан байх албагүй, адилхан байх үндэслэл ч байхгүй. Та өөрийнхөө хувьд л хамгийн сайнаараа байх ёстой шүү.

11. Өглөө босоод дуртай нэг зүйлээ хийж дад. Сайхан өглөөний цай бэлдэх, хөгжим сонсонгоо нүүрээ буддаг болох, шинэ подкаст сонсох, хамгийн гол нь эдгээрээсээ таашаал авч, сайхан мэдрэмж өөртөө төрүүлээд гэрээсээ гардаг болох хэрэгтэй.

12. Үнэртэй лаа өрөөндөө тавих. Ванилийн үнэр ялангуяа хүнийг тайвшруулах үйлчилгээтэй.

13. Facebook, Instagram биднийг хөгжөөж байдаг ч амраадаггүй. Тиймээс сошиал сүлжээнээс түр зуур өөрийгөө татаж аваад ном унш, хөгжим сонсонгоо цонхоор хар.

14. Найзууддаа, ах эгчдээ, найз залуу/бүсгүйдээ, аав ээждээ хайртай, баярлаж явдаг гэдгээ хэл, илэрхийл, бэлэг авч өг. Хүнд бэлэг өгөх нь ч бас аз жаргалын гормоныг ялгаруулж байдаг.

15. Эрч хүч, мотивац өгөх подкаст сонс, ярилцлага унш.

16. Цэвэрлэгээ хийж, хэрэглэхээ больсон хуучин муу зүйлсээ гаргаж хаяад өрөөгөө хэрхэн цэвэрхэн болсныг мэдэр.

17. Таримал ургамал өрөөндөө байлгаснаас цусны даралтыг бууруулж, ажлын бүтээмжийг нэмэгддэг.

18. Ямар ч шалтгаангүй сайхан хувцаслаж, үсээ шинэ засалтаар засуулж, үнэртэн түрхээд гадагш гар.

19. Мэргэжлийн хүнд ханд. Хэрвээ хаа нэгтээ гацсан мэт мэдрэмж танд 2 сараас дээш хугацаанд мэдрэгдвэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандан цаг авч уулзалт товло.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!