Олон нийтийн газарт хэзээ ч хийж болохгүй 15 үйлдэл

Биеэ зөв авч явдаг, ёс суртахуунтай, нэг үгээр хэлбэл дараах үйлдлүүдийг олон нийтийн газарт хийдэггүй хүнийг соёлтой, боловсон хүн гэж нэрийднэ. Дараах зүйлсийг ажиглаад, гадуур хэрхэн биеэ зөв авч явах соёлд суралцаарай.

1. Тусгалтай толинд өөрийгөө харж, шинжих

Олон нийтийн үйлчилгээний газруудын цонхыг гаднаасаа гэрэлтүүлэхгүй, нэвт харагдуулахгүй байлгах зорилготой ийм толинд битгий харж байгаарай. Танд зөвхөн өөрийн тань тусгал харагдах ч дотор талаасаа ч гэсэн таныг бүх харж байгаа гэдгийг сана.

2. Угаалтуурыг онгорхой орхих

Гараа угаах зуураа, эсвэл дуусчихаад угаалтуурыг заавал хаах. Нэг дусал усыг ч дэмий гоожуулахгүй байж өдрөөс өдөрт ус хүнсний хомсдолд орж буй эх дэлхийгээ хайрлаарай. “Надаад л дутав гэж…” гэсэн бодол ганц л хүнд төрөхөд хомсдол үүсч байдгийг сана.

3. Түрийвчээ удаан ухах

Дэлгүүр болон үйлчилгээний төвийн кассан дээр очиж тооцоо хийх болоход түрийвч, цүнх, өөрт байгаа бүх л халаасаа ухаж нэгжээд зогсчихдог хүмүүс байдаг. Тиймээс жаахан соёлтой байж тооцоо хийхээс өмнө картаа бэлэн байлгах, бэлэн мөнгөө ил барьж өөрийн болон бусдын цагийг хүндэтгээрэй.

4. Амандаа хоолтой үедээ юм ярих

Хэрвээ таныг яг хоол зажилж байх үеэр хүн юм асуувал түр хүлээх дохиог гараараа түргэхэн шиг өгөөд аман дахь хоолоо залгиж дуусчихаад амны алчуур хэрэглэнгээ ярьж эхлээрэй. Амандаа хоолтойгоор юм ярих нь хамгийн бүдүүлэг үйлдэлд тооцогддог.

5. Олон нийтийн газарт утсаар хувийн шинжтэй зүйл ярих

Автобусанд бүхий л амьдралаа аймшигтай чангаар ярьдаг эмээ өвөө нарыг бид өдөр тутамдаа харж л байдаг. Хичнээн таагүй байдаг гэж санана. Олон нийтийн газарт, ялангуяа номын сан, кофе шоп зэрэг чимээгүй газруудад утсаар хувийн шинжтэй зүйл ярих, чангаар инээх, утсаар маргалдах зэрэг үйлдэл хийхийг хатуу хориглоно.

6. Олон нийтийн газарт чихэвчгүйгээр бичлэг үзэж, сонсох

Аливаа бичлэг, дуу хөгжмийг олон нийтийн газарт үзэх гэж байгаа бол заавал чихэвчээр, эсвэл “mute” буюу дуугүй тохиргоон дээр нь тавьж үзээрэй. Бусдад садаа болохгүй байх нь хамгийн том соёл шүү.

7. Уулзалтын үеэр утсаа оролдох

Ажил хэргийн уулзалт, найз нөхдийн цуглаан, хурал, болзоо гээд ямар ч төрлийн уулзалтын үеэр утсаа оролдож, newsfeed гүйлгэх нь нөгөө хүнээ үл тоомсорлож буйн шинж юм.

8. Хойшоо байн байн эргэн харах

Хэрвээ гадаа гудамжинд хэн нэгэн таныг дагаад байгаа мэт санагдвал сэрэмжлэх үүднээс эргэж харж болно. Гэвч байн байн эргэж харах, зугтаах мэт гүйх нь эргэн тойронд явж буй хүмүүст маш эвгүй сэтгэгдэл төрүүлэх болно.

9. Шүдээ ухах

Хоол идсэний дараа шүдний чигчлүүрээр чигчлэхдээ нэг гараараа амаа хааж байгаад шүдээ чигчлэх нь хэвийн үзэгдэл. Харин үүнээс бусад тохиолдолд шүдээ ухах нь асар бүдүүлэг, бохир үйлдэл юм.

10. Хамраа ухах

Энэ тал дээр илүү зүйл хэлмээргүй байна. Тэртэй тэргүй та яагаад бүдүүлэг гэдгийг нь мэдэж байгаа. “Гялс ухчихая, хүн харахгүй байх” гэж бодохын ч хэрэггүй шүү.

11. Гөлрөх

Харц солилцох энгийн хугацаа бол 2-3 секунд байдаг бол үүнээс дээш хугацаанд хэн нэгэн рүү гөлөрч байгаа бол бэлгийн дарамтанд тооцогдоно. Тиймээс харцаа хяналттай байлгана уу.

12. Өөртэйгээ ярих

Өөртэйгээ ярих нь IQ өндөртэй хүний үйлдэл гэдэг нь батлагдсан ч хэтрүүлэх хэрэггүй. Таныг солиотой нэгэн байна гэж бодоод цагдаа эсвэл түргэн тусламж дуудаад өгчихөж мэднэ.

13. Ариун цэврийн өрөөний дүрэм

Ариун цэврийн өрөөний хаалгаа онгорхой бие засах, усаа татахгүй гарах, суултуураа хэтэрхий бохир үлдээх, ариун цэврийн өрөөг зүй бусаар ашиглах зэрэг нь торгуультайгаас гадна хамгийн бүдүүлэг үйлдэл юм.

14. Олон нийтийн газарт хийгээ гаргах

Ялангуяа цахилгаан шатанд, дэлгүүрийн танхимд, орцонд, эсвэл бүр шөнийн клубт хийгээ гаргасан хэд хэдэн үйлдлийг би мэдэх юм байна. Мэдээж хэн гэдгийг нь таахын аргагүй ч хүний өмнөөс ичихийн хэцүүг тэгэхэд л мэдэрсэн дээ.

15. “дэлгүүрээ” онгорхой орхих

Эрчүүд өмднийхээ цахилгааныг, бүсгүйчүүд бошинз банзалныхаа цахилгааныг байнга шалгаж байх хэрэгтэй. Өөрийгөө эвгүй байдалд оруулахыг хүсэхгүй л байгаа бол хувцас хэрэглэлээ байнга шалгах нь таны “duty” шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!