Улаан хивсний ёслолд хамтдаа ирсэн “нүд орой дээр гаргам” хосууд

Улаан хивсний ёслол бол үерхэл болон салалтаа албан бусаар зарлах ёслол гэж хэлж болно. Хэн нь хэнтэйгээ сүй тавьсан, хэн хэнээсээ салсан бэ гэдгийг эндээс тун гоёмсогоор харж болно. Оскарын улаан хивсний ёслолд ирсэн хамгийн гайхалтай хосуудыг эргэн нэг санацгаая.

1. Хэт Лэджер, Мишель Виллиамс – 2006 он

“Бөгтөр Уул” киногоороо хоёулаа нэр дэвшсэн тэр жилээ тэд хамтдаа ирсэн юм. киноны зураг авалтын үеэр хосууд дотноссон гэдэг. Тэд 3 жил хамт байсан бөгөөд нэг охинтой. 2007 оны 9-р сард салсан гэдгээ албан ёсоор хэлсэн бол 2008 оны 1-р сард Хэт Лиджер харамсалтайгаар амиа алдсан юм.

2. Николь Кидман, Том Крус – 1997 он

1990-ээд оныг Холливуудын алтан үе ч гэдэг. Энэ үеэр хамгийн санаанд оромгүй хосууд олноор төрсөн байдаг. Жүжигчин Николь Кидман, Том Крус нар 1990-2001 оныг хүртэл хамтдаа байсан бөгөөд энэхүү жилээ шилдэг эрэгтэй дүрийг шагналд нэр дэвшсэн юм.

3. Дэми Мур, Брюс Виллис – 1989 он

Жүжигчин Дэми Мурийн 1989 оны Оскарын улаан хивсний ёслолд өмсч ирсэн энэхүү хувцас бүх цаг үеийн хамгийн муухай хувцаслалтын тоонд багтдаг. Тэд 1987-2000 оны хооронд хамтдаа байсан бөгөөд 3 охинтой.

4. Жонни Депп, Ванесса Парадис – 2008 он

Тэд 14 жилийн турш хамтдаа байж, 2 хүүхдийн эцэг эх болсон ч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй аж. 2008 оны Оскарын улаан хивсний ёслолд тэд гар гараасаа атгалцан, залуухан бас ихэд жаргалтай харагдана. Мөн энэ жилээ Жонни Депп “Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street” киногоороо шилдэг эрэгтэй дүрд нэр дэвшиж байв.

5. Ричард Гир, Синди Крауфорд – 1993 он

Тэд 1991-1995 оны хооронд хамтдаа байж гэрлэлтээ батлуулсан байдаг.

6. Гвинет Пэлтроу, Брэд Питт – 1996 он

Тэд 1994-1997 оны хооронд хамтдаа байж бүр сүй тавьсан ажээ. Мөн энэ жилээ Брэд Питт “Twelve Monkeys” киногоороо шилдэг туслах дүрийн шагнал хүртсэн байна.

7. Сара Жессика Паркер, Роберт Жр.Дауни – 1989 он

Тэд 7 жил гаруй үерхсэнийг та мэдэх үү? Гэвч одоо зураг л үлдэж, бусад нь дурсамж болон хоцорчдээ.

8. Хью Грант, Элизабет Хурлей – 1995 он

Тэд 13 жилийн турш хамтдаа амьдраад салсан ч найзууд хэвээрээ үлдсэн гэдэг. Хью Грант бүр Элизабетийн хүүгийн загалмайлсан эцэг болсон гэвэл та итгэх үү?

9. Женнифер Лопез, Бен Аффлек – 2003 он

Тэднийг Холливуудын хамгийн сайхан хосуудын нэг хэмээн “Беннифер” гэж хочилдог байв. Тэд сүй тавьж, хуримаа товлосон ч ганцхан өдрийн өмнө хуримаа цуцалж, олныг шуугиулсан салалтын эзэд болон хувирсан байна.

10. Леонардо Дикаприо, Жизель Бундхен – 2005 он

Хувийн амьдралын хувьд адармаатай алдарт жүжигчин Дикаприогийн 5 жилийг хамтдаа “үдэлцсэн” Бразилийн алдарт модель Жизель Бундхеныг энэ үеэр хөл хүнд хэмээн олон

11. Этан Хауке, Ума Турман – 2000 он

Тэд 1998 онд гэрлэж, 2005 онд салсан ч нэг хүүтэй үлджээ.

12. Сонни Боно, Шер – 1973 он

Эхэндээ тэд ажил хэргийн хамтрагчид байсан ч удалгүй албан ёсоор болзож буйгаа зарлаж, 1973 оны Оскарын шагнал гардуулах ёслолд хамт ирж байжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!