Энэ хавар трэнд болох 7 загвар

3-р сарын дундуур Улаанбаатар хотод маань нэмэх градустай болж, дулаан хувцсандаа орох боломж “албан ёсоор” нээгдэх нь ээ. Энэ хавар таныг гоёмсог харагдуулах, шинэ трэндийн 7 загварын танилцуулъя.

1. Бөмбөгөр ханцуй + комбат гутал

Тэс өөр төрлийн хоёр хувцас хэрнээ нийлэмж нь гайхалтай үр дүнг гаргадаг.

Бөмбөгөр ханцуй нь маш загварлаг төрхийг бүрдүүлж өгдөг бөгөөд эмэгтэйлэг, cute үзэмжийг бэлэглэдгээрээ мөн давуу талтай. Комбат гутал нь юун дээр ч тохиромжтой бөгөөд орчин үеийн загварт гол байр суурийг эзэлж байна.

2. Шорттой хослол

Дулаан үед сорочкон цамц, пиджак, blazer, поло загвартай цамцийг шорттой хослуулах.

Ажил хэрэгч, чөлөөт, загварлаг үзэмжийг нэг дор бүрдүүлэх онцгой төрх үүсэх болно.

3. Тод өнгө

Тод өнгө хэзээ ч моднаас гардаггүй. Өмнөх жилүүдэд зөөлөн өнгө дагнасан загвар хаврын улиралд зонхилж байсан бол энэ жилээс өөр өнгийн тод өнгүүдийг нэг дор хослуулах трэнд дэлгэрч байна.

Улаан өнгийн цамцыг ягаан өнгийн өмдтэй, шар өнгийн цамцыг ягаан юбкатай г.м

4. “Нимгэн давхарга”

Торон цамц, жакетийг жинсэн өмдтэй хослуулах, савхин ретуз дээр торон даашинз өмсөх г.м

5. Торгон даашинз

Торгон материал нь эмэгтэйлэг, тансаг төрхийг бүрдүүлдэг бөгөөд биед эвтэйхэн, загварлаг харагдуулна.

6. Романтик төрх

Романтик төрхийг хар өнгөөр ч бүрдүүжл болно, задгай энгэр, цэцгэн хээ, гурвалжин зах, трапицан өмд г.м

7. Жинс + жинс

Цайвар өнгийн жинсэн цамцыг жинсэн өмд, шорт, юбкан дээр өмсөх г.м

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!