40-өөс дээш насныхан жин хасахдаа анхаарах 40 зүйл

20-30 насны хүмүүсийн бодисын солилцоо хамгийн эрчимтэй сайн явагддаг учраас хоолны дэглэмийг багахан хугацаанд тууштай барих төдийд л жин хасагдана. Харин 40-өөс дээш насанд хөгшрөлт явагдаж эхэлсэн байдаг тул жин барих тийм ч амар биш. Хэдийн энгийн сонсогдох ч та дараах 40 зөвлөгөөг тууштай дагавал үр дүнг нь заавал харах болно.

1. Хүчний дасгал хийх

40-өөс дээш насанд булчингийн масс эрчимтэй хорогддог учраас өөрт таарсан хүчний дасгал хийх нь калори шатааж, давхан булчингийн массыг нэмэх давуу талтай. Мөн энэ үеэр эрч хүч нэмэгдэж, бодисын солилцоо сайжирна.

2. Тэмдэглэл хөтлөх

Өдөрт хэдхэн грамм хасагдсан ч хамаагүй он сартай нь бичээд явахад та үнэхээр бодит үр дүнг гаргаж байгаагаа мэдэх болно. Хоолны дэглэм, өглөө, өдөр, оройн дасгалаа хэдэн цагт хийсэн, бэлхүүсээрээ хэдэн см нарийссан гэх мэт тэмдэглэх боломжтой.

3. Өдөр бүр алх

Өдөрт дор хаяж 10 минут алхах нь кардио хийж байгаатай л ижил.

4. Омега-3-аар баялаг хүнс хэрэглэ

Омега-3-аар баялаг хүнсэнд авокадо, самар, загасны мах, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд багтана. Эдгээр нь гэдэсний хананд наалдахгүй, амархан цадах мэдрэмжийг төрүүлэхээс гадна биеийг шим тэжээлээр өдрийн туршид хангана.

5. Хүнсний эслэг

Хүнсний эслэг ихтэй хоол идсэнээр 8 долоо хоногийн туршид 2кг хасах боломжтой байдаг. Тиймээс бүхэл үрийн талх нарийн боов, хүнсний хивэг зэргийг тогтмол хэрэглэж заншаарай.

6. Амттан, элсэн чихэрээс зайлсхийх

7. Хөлний дасгал

Хөлний дасгал тогтмол хийснээр булчин, гуяны илүү мах арилж, өгзөг өргөгдөж өгнө.

8. Усанд сэлэлтээр хичээллэх

Нэг удаагийн усанд сэлэлтээр 70 кг жинтэй хүн 500 калори шатаах боломжтой байдаг.

9. Тогтсон цагт хоолоо идэх

Тогтсон цагт хооллож сурснаар биеэ дасал болгох, дасгал хийхэд бие хүнд оргихгүй байх, өлсөх мэдрэмж огт төрөхгүй байх гэх мэт давуу талтай.

10. Ногоон цай уух

Ногоон цайнд агуулагдах каффейн нь таныг сэргээж, эрч хүчтэй болгох төдийгүй биеэс хорт бодисыг гадагшлуулах гайхалтай үйлчилгээтэй.

11. Оройн хоолыг алгасах

Орой буюу 19:00 цагаас хойш махан хоол, гурилан бүтээгдэхүүн идэх нь шөнөжин ходоод ажиллаж, таргалах үндсэн шалтгаан болдог.

12. Кальцаа нөхөх

Хүнс тэжээлээсээ кальцаа хангалттай хэмжээнд авдаг 40-өөс дээш насны хүмүүс энгийн хүмүүсийг бодвол жилд 4,9 кг-ээр илүү жин хасдаг нь батлагдсан байна.

13. Жимс ногоо түлхүү хэрэглэх

14. Бүхэл үрийн жимс ногоо, хүнс хэрэглэх

15. Илүү их ус уух

16. Уураг, эслэгээр дүүрэн бүйлс идсэнээр цатгалан мэдрэмж төрж, биеийн энергийг хуримтлуулдаг.

17. Уургаар баялаг хүнс ногоо хэрэлэх. Үүнд өндөг, шош, вандуй, бүхэл үрийн гурил зэрэг багтана.

18. Улаан дарс уух. Улаан дарсанд гэдэсний өөхийг хайлуулж, ой тогтоолт сайжруулж тархины үйл ажиллагааг идэвхижүүлэх бодис агуулагддаг. Харин цагаан дарсанд энэхүү бодис нь арай бага агуулагддаг байна.

19. Сахар багатай коктейл ч ууж болно. Энэ нь дасгал хөдөлгөөний хажуугаар калори шатаах ундаа болдог.

20. Маалингын үрийг хоол хүнсэндээ хэрэглэх. Англиар Flaxseed гэж нэрлэдэг.

21. Дасгалынхаа эрчмийг нэм. Өнөөдөр зөвхөн кардио дасгалууд хийж байсан бол маргааш хүндийн өргөлт хийх, дасгалынхаа тоог нэмэх гэх мэт.

22. Цитрусын төрлийн жимс нь С витамин болон коллагенаар баялаг тул хүнсэндээ түлхүү хэрэглэснээр өөх шатааж жин хасах болон арьсаа сайхан байлгахад нөлөөтэй.

23. Шөнөдөө заавал 8 цагийн нойр авах.

24. Өөрийн жинг нарийн бөгөөд тогтмол хэмжих. Биеийн ерөнхий масс хасахгүй байгаа ч галбиржсан мэт санагдах үед нарийн хэмжилтийн хэрэг гарна.

25. Үнэртэй усаа үе үе солих. Хачирхалтай мэт сонсогдож байгаа ч үнэртэй ус, үсний шампунь, биеийн тос зэргээ солих нь жин хасах үйл явцад эерэгээр нөлөөлдөг байна.

26. Найзтайгаа хамт турах. Ингэснээр өрсөлдөх чадварт нөлөөлж, бие биедээ урам өгч өшөө илүү эрчтэйгээр дайрах болно.

27. “Гараа завүй байлгах”. Юм нэхэх, оёх, хатгамал хийх, өдрийн тэмдэглэл хөтлөх, ном унших зэргээр өөрийгөө сатааруулснаар чөлөө зав гарвал ам руугаа юм хийх гээд байдаг нь багасч, амттан идүүлэхгүй байхад тусална.

28. Давсны хэрэглээгээ багасгах. Үүнийг дагаад давсалсан самар, чипс зэргийг хүнснээсээ хасах хэрэгтэй

29. Телевизэрээ унтраа. Үүнийхээ оронд цоглог хэмнэлтэй дуу сонсож дасгал хий

30. Наранд сайн гарч Д витамин хангалттай цуглуул.

31. Дасгалын хэмнэлдээ йогийн дасгалууд оролцуул

32. Хэрвээ жин хасахад танд маш хүндрэлтэй санагдаж байвал бамбай булчирхайгаа үзүүлээрэй. Бамбайн булчирхайн үрэвслээс шалтгаалан таргалах, стресстэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

33. Хамгийн гол нь сэтгэл зүйгээ эрүүл байлгах. Сэтгэл санаа тогтвортой хүн л жингээ хасаж чадна.

34. Битгий хүүхэд шиг ид. Хүүхдүүд ихэвчлэн пицца, тахианы наггетс, шарсан төмс, чипсэнд дуртай байдаг шүү дээ. Эдгээр нь таныг таргалуулах гол хоолнууд бөгөөд хэдэн сарын хөдөлмөрөө үгүй хиймээргүй байвал дэглэмээ баримтлахыг хүсье.

35. Өрөөний температурыг сэрүүхэн байлгах нь эрүүл байх, дархлаа нэмэгдүүлэх, жингээ барьж буй хүмүүст сайн нөлөөтэй.

36. Фэйсбүүк, инстаграм дээрх жингээ хасах групуудад нэгдэж, сошиал тусламж авах.

37. Цагаан гурилнаас татгалзах.

38. Ногоон өнгөтэй жимс ногоонуудыг байнга хэрэглэснээр арьс үс өнгөлөг болох, биеэс хорт бодис гадагшлах, хоолны шингэц сайжрах зэрэг маш олон ашиг тустай.

39. Сексийн амьдралаа идэвхитэй байлгах.

40. Хүлээлтээс ангид байж сурах. Ингээд танд амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!