Инстаграмын дагагчидаа хэрхэн өсгөх вэ?

Дэлхийн хамгийн түгээмэл сошиал медиа платформын нэг Инстаграмыг нэг турбум хүн ашиглаж, өдөрт л 60 сая зураг түгээгдэж, 1,6 тэрбум “зүрх” дарагддаг. Инстаграмаар мөнгө олох бизнесийн арга ч илүү нарийсаж, дагагчдийн тоогоор хөрөнгө нь үнэлэгдэх жишээтэй. Тэгвэл инстаграм хаягаа хэрхэн идэвхитэй ашиглаж, дагагчдаа нэмэх вэ? Энэ мэдээнд анхаарлаа хандуулна уу.

1. Өөрийн гэсэн #hashtag бүтээх

Хэрвээ та хувийн бизнесээ эхлүүлж байгаа бол зөвхөн өөрийн өвөрмөц үг бүхий hashtag-ийг инстаграмийнхаа пост болгон дээр бичиж, давхар нэрийн хуудас, танилцуулга брошур, реклам сурталчилгааны самбар зэрэг дээр ч бас давхар бичиж хүмүүсийн нүдэнд таниулах хэрэгтэй.

2. Hashtag-ийг бүтээлч, хөгжилтэй байдлаар ашиглах

Инстаграмын hashtag бол пост хайхад илэрц нь амархан олдох зориулалттай нэрлэгдэхүүн гэж хэлж болно. Бусдаас ялгарч, анхаарал татахуйц хөгжилтэй, егөөдсөн, цаг үеээ мэдэрсэн hashtag-уудыг постондоо шигтгэж өгөөрэй.

3. Трэндийг дагах

Жишээлбэл инстаграмын хамгийн түгээмэл хэрэглэгддэг: #instagood, #tbt, #photooftheday гэсэн hashtag-ууд байна. Мөн инстаграм дээр олон дагагчтай хүний доор сэтгэгдэл үлдээх, өөрт таалагдсан постын дор сэтгэгдэл үлдээх зэрэг нь таныг сошиал идэвхийг хэр сайн байгааг харуулж тантай ижил сонирхолтой хүмүүс таныг дагах гэх мэтээр үр дүнгээ харуулаад явдаг.

4. Линкээ холбож өгөх

Хэрвээ та хувийн бизнесээ эрхэлж байгаа бол вэбсайтынхаа линкийг инстаграм дээрээ холбож өгөөрэй. Youtube дээрх танилцуулга видео, влог байсан ч болно.

5. Тайлбар хэсгийг тодорхой байлгах

Зургийг хараад тодорхой хэмжээний мэдээлэл авах ч гэлээ тайлбар хэсэг дээр эл зурагтай холбоотой статистик тоо баримт, баримт жишээ, эх сурвалж зэргийг дэлгэрэнгүй тавьж өгснөөр уншигч нэгэн цогц мэдээлэлтэй болох төдийгүй таны хаягийг “маш чанартай мэдээлэл оруулдаг” хэмээн үнэлэх нь дамжиггүй.

6. “Influencer”-тэй болох

Өөрийн чинь хувьд influencer гэж боддог хүнийхээ оруулсан бүх постыг цаг алдалгүй харах тохиргоон дээр тавьж, мэдээлэл солилцож, сэтгэгдэл үлдээдэг байх. Ингэснээр та ч түүний танилын хүрээнд нэгдэж, өөрийн хаягийг харилцан дагадаг болох боломжтой.

7. Цэвэрлэгээ хийх

Өөр хүний хийсэн, таны tag-лагдсан онцгүй зураг, хэрэггүй сэтгэгдэл зэргийг цэвэрлэж устгах.

8. Идэвхитэй байх

Хэрвээ та дагагчийнхаа тоог нэмэх шаардлагатай байгаа бол өдөрт дор хаяж нэг зураг хийх, тухайн зураг бүр цаг үеэ олсон зургандаа тохирохуйц hashtag-тай байх. Ингэж байж та хүмүүст танигдаж, идэвхитэй нэгэн гэдгээ харуулах боломжтой болох юм.

9. Дахин давтагдашгүй профайлтай байх

Bio хэсэг дээрээ өөрийг чинь тодорхойлох emoji болон үг бичихээс авахуулаад профайлын чинь өнгө дизайн, зургууд хоорондын зохицол, нүүр зураг гээд л бүх зүйл чинь ганц хараад л хүний анхаарлыг татахуйц байх, өөрийн гэсэн давтагдашгүй өвөрмөц шинж чанартай байх ёстой.

10. Газрын зургаа ашиглах

Таны ойр хавьд байгаа байршлуудыг инстаграмаараа шалгах, таньдаг хүмүүс байвал тэдэнтэйгээ холбогдох. Мөн зургууд дээрээ байршлаа тохируулснаар тэр хавьд байгаа хүмүүс таныг харж, шинэ дагагчидтай болох боломжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!