Гэдэснийхээ шимэгч хорхойг устгаж, бие дэх хорт бодисоо цэвэрлэх аргууд

Хүний биед үүрлэж, шим тэжээлийг нь сорохын зэрэгцээ, өөрөөсөө хор ялгаруулж тухайн хүнийг өвчлөлд хүргэж байдаг хорхойг “шимэгч” буюу “цагаан хорхой” хэмээдэг.

Үүнээс үүдэж, хүний бие болоод дотор эрхтэн өвчилж, хүндхэн байдалд ордог бөгөөд шимэгч хорхойноос үүдэлтэй 300 гаруй өвчин бүртгэгдээд байгаа аж.

Үүнийг түргэн хугацаанд олж мэдэн, эмчилбэл 100 хувь эдгэрэх боломжтой. Иймд нийт уншигчиддаа зориулан шимэгч хорхой биед үүрлэсэн эсэхийг мэдэж болох шинж тэмдгүүд болон хэрхэн эмчлэх аргыг танилцуулъя.

1. Гэдсэнд шимэгч хорхой үүрлэх шалтгаан

Стресс бухимдал, буруу хооллолт, эмийн хэт их хэрэглээ, муудсан хоол хүнс зэрэг нь дархлааг үгүй хийж, биед шимэгч хорхой бүрэлдэх нөхцлийг бий болгодог. Мөн ариун цэврийг сахихгүй удаан явснаар ходоод гэдэсний халдварт өвчин тусч, шимэгч хорхойтой болох магадлал өндөр байдаг юм.

2. Гэдсэнд шимэгч хорхой байгаа үед илрэх шинж тэмдэг

  • Булчин өвдөх, хөндүүрлэх

Шимэгч хорхой нь булчингийн зөөлөн эд эсэд нөлөөлж, өвчин үүсгэдэг байна. Мөн шимэгч хорхойноос ялгарах хор нь бүх биеэр тархаж, булчинг хөндүүр болгож орхидог. Хэрэв зүв зүгээр байсан атлаа гэнэт хамаг бие тань өвдөж, хүрэх төдийд л хөндүүрлэж байвал шимэгч хорхойтой хэмээн ойлгож болно.

  • Хоолны дуршил ихсэх

Үргэлж л ямар нэгэн зүйл идмээр санагдаж, унтаж байхдаа хүртэл өлсөх нь санаа зовох ёстой асуудал юм. Гэвч цаг тутам гэдсээ дүүртэл идэх боловч таргалах нь бүү хэл турж байгаа бол шимэгч хорхой таны биед үүрлэсэн гэсэн үг.

Иймд та өөртөө анхаарал хандуулж, жингээ тогтмол үзэж байх хэрэгтэй. Хэрвээ үнэхээр тус шинж тэмдэг илэрч байвал яаралтай арга хэмжээ авах ёстой билээ. Эс бөгөөс асуудал улам бүр хүндэрч таныг эмнэлэгт хүргэж ч мэднэ.

  • Сэтгэл гутрал

Гэдэсний шимэгч хорхой нь зөвхөн ходоод гэдсэнд нөлөөлдөггүй. Энэ нь бусад биеийн эд эрхтнүүдээр тархаж, элдэв өвчлөл үүсгэх аюултай юм.

Ихэвчлэн мэдрэлийн системд нөлөөлж, сэтгэл гутрал, тогтворгүй байдалд хүргэдэг билээ. Амьдралын хамгийн чухал зүйл эрүүл мэнд тул үргэлж ядраад, бухимдаад байгаа шалтгаанаа эмчид үзүүлж, оройтолгүй олж мэдээрэй.

  • Хөгшрөлт түргэснэ

Хөгшрөх үйл явц түргэсч, арьс үрчлээтэж, сэтгэхүй ч доройтож эхэлдэг байна.

Та бүхэндээ эдгээрээс гадна нийтлэг шинж тэмдгүүдийг дуулгая.

  • Гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх, ходоод хямрах, амнаас эвгүй үнэр гарах, өтгөн хатах болон суулгах
  • Харшил хөдлөх
  • Мөөгөнцрийн өвчтэй болох
  • Амттан идэх хүсэл ихсэх
  • Жин буурах
  • Батга гарч, арьс гэмтэх
  • Үе мөч өвдөх
  • Сэтгэл гутралтай болох
  • Санах ой муудаж, мартах өвчтэй болох

3. Үүнийг хэрхэн эмчлэх вэ?

Гэдсэн дэх шимэгч хорхой, бие дэх хорыг гадагшуулах давхар тустай бүтээгдэхүүн бол хулуу юм.Та түүхий хулуу худалдаж аван ашиглаж, эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай.

Орц:

  • Хулуу – 100 гр
  • Ус

Бэлтгэх арга: Хулуугаа жижиглэж хэрчээд блендэрт хийж, дээр нь багахан ус нэмж эргүүлээд, нухаш болгоорой. Та нэг сарын турш өглөөний цайгаа уухаасаа 15-20 минутын өмнө тус шүүсийг ууснаар гайхалтай үр дүнг мэдрэх болно. Энэхүү шүүс нь биенээс тань хорт бодисыг гадагшлуулж, шимэгч хорхойг үгүй хийхээс гадна маш олон талын тустай билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!