Өдөр бүр ариутгах ёстой 12 зүйл

Өвчний дэгдэлтийн энэ үед бид хувийн ариун цэврээ сайн сахиж, өдөр бүр гар хүрдэг зүйлсээ 4 цаг тутамд ариутгаж байх ёстой. Гэвч доорх зүйлсээс заримыг нь бид ариутгахаа мартдаг нь нууц биш. Хэрвээ та гэртээ байгаа бол нян бактери хамгийн ихээр цугларч байдаг дараах зүйлсийг ариутгаж, арчиж дадаарай.

1. Хаалганы бариул

Гэрийн ч бай, олон нийтийн газрынх ч бай хаалганы бариулд хүн бүр хамгийн түрүүнд гар хүрдэг учраас нян үүсгэх голомт болдог. Бохирын нянгууд чийглэг дулаан орчинд өсөж үрждэг бөгөөд хуурай гадаргуу дээр харин 1-2 цаг хүртэл амьдрах чадвартай.

2. Оффисийн хэрэглэгдэхүүнүүд

Оффисийн ажлын ширээ жорлонгийн суултуураас 400 дахин бохир байдаг. Ханиад томууны нян бактери нь ширээ, компьютерийн гар мауз, дэлгэц зэрэг дээр 2-3 хоног амьдрах чадвартай. Мөн оффисын суурин утас, гэрлийн унтраалга, принтер зэргийг ч ариутгах нь зүйтэй.

3. Шал

Фитнес, заалын шалан дээр ялангуяа хөл нүцгэн явж болохгүй. Түүнчлэн гэрийн шалыг өвчний тархалт, дэгдэлтийн үеэр өдөрт 2-3 удаа хлорминтай усаар угааж ариутгах хэрэгтэй.

4. Порлон

Галтогооны аяга таваг угаагч порлон, ариун цэврийн өрөөний угаагч порлон зэргийг хэрэглээгүй үед ч байнга ариутгаж байгаарай.

5. Угаалтуур

Бүх хир тортог, бохир угаалтуураар дамжиж байдаг учраас угаалтуурыг цэвэрлэх бодисоор өдөр бүр ариутгаж, угааж байх хэрэгтэй.

6. Дэр

Шөнө бүр дэрэн дээр бидний арьс гуужиж, үснээс бас бохирдол дэрэн дээр унаж байдаг. Тиймээс дэрний уутыг долоо хоногт нэг удаа сольж, дэрээ мөн мөн угааж байхад гэмгүй. Мөн 5-6 жилд нэг удаа дэрээ тэр чигт нь солих шаардлагатай.

7. Ор

Бидний арьс байнга гуужиж байдаг гэж дээр дурьдсан. Дэрэнд нүүрний үхэжсэн арьс наалдаж байдаг шиг орны даавуунд ч мөн адил биеийн үхэжсэн арьснууд шингэн унаж байдаг. Тиймээс мөн адил 7-10 хоног бүр орны даавуугаа сольж байгаарай.

8. Сойз

Сойз нь чийг ихтэй орчинд байнга байдаг учраас нянг хурдан үржүүлэх орчинд байдаг гэсэн үг. Иймээс сойзоо 2 сар тутамд сольж байгаарай.

9. Ариун цэврийн өрөөний хэрэгслүүд

Шүршүүр, толь, тавиур, шүршүүрийн хөшиг, шалавч зэргийг тогтмол угааж ариутгаж байх.

10. Хөлстэй хувцас

Хир болсон хөлстэй хувцсыг угаалгын машинд удаах, хувцасны шүүгээндээ удаан байлгавал бусад хувцсанд үнэр шингэж, бохир наалдана.

11. Нүүр будгийн хэрэгсэл

Кремний порлон, багснууд зэргийг 7 хоног бүр угаах шаардлагатай.

12. Мөнгө, карт

Бид өдөр бүр мөнгөтэй харьцаж байдаг учраас мөнгө барьсны дараа нүүрэндээ гараа хүргэхгүй байх, гараа шууд угааж занших хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!