Богино үстэй бүсгүйчүүдэд эрчүүд яагаад дуртай байдаг вэ?

Урт үс эмэгтэй хүний байгалийн эмэгтэйлэг, уян зөөлөн байдлыг тодотгож өгдөг ч богино үс харин өөртөө итгэлтэй, хараат бус байдлыг нь илүү чимж өгдөг. Эрчүүд урт үстэй эмэгтэйчүүдээс илүү богино үстэй эмэгтэйчүүдэд сэтгэл татагддаг байна. Яагаад гэвэл…

1. Тэд илүү их анхаарал татдаг

Богино үс нь хүний нүдэнд шууд тусдгаараа онцлогтой. Ялангуяа эрчүүд богино үстэй эмэгтэйчүүдийг урт үстэй эмэгтэйчүүдээс 2 дахин удаан ширтдэг.

2. Дур булаам хүзүү

Загварын шоунууд дээр урт үстэй моделиуд үсээ албаар дээшээ шууж, энгэр, хүзүү хэсгээ ил гаргадаг шүү дээ. Бүсгүйчүүдийн царайны төрх, шанаа, хүзүү, эгэм хэсгийг сайхан харагдуулдаг тул эрчүүл богино үсэнд дуртай.

3. Богино үс илүү сайхан бүсгүйчүүдийг санагдуулдаг

Холливуудын олон жүжигчид богино үсний засалтыг трэн болгосон байдаг. Ийм үсний засалттай эмэгтэйчүүд одуудыг санагдуулдаг учраас эрчүүд дуртай байдаг аж.

4. Ийм үстэй бүсгүйчүүд төрөлхийн үзэсгэлэнтэй харагддаг

Урт үс нь илүү их арчилгаа, цаг зав шаарддаг тул эрчүүд үүнийг өнгөц ойлгож, хүлээхээс залхдаг байх магадлалтай. Иймээс богино үс бараг угаагаад л болоо тул эрчүүдэд их амар санагддаг байна.

5. Өөртөө итгэх итгэл

Үсээ тайрах зориг эмэгтэй хүн болгонд байхгүй. Асар их зориг гаргаж урт үсээ тайруулсан эмэгтэй өөртөө гайхалтай итгэлтэй болдог бөгөөд шийдмэг үйлдлүүд хийж эхэлдэг нь нууц биш. Харин эрчүүд эмэгтэйчүүдийн энэ үйлдэлд илүү их дурладаг байна.

6. Бас нэг инээдтэй зүйл

Хосууд хамтдаа хэвтэхэд үс нь тохойнд дарагдах, ам хамар луу нь үс нь орж ирэх гэх мэт хүндрэлүүд гарч ирдэг. Харин богино үстэй байхад ийм асуудал огт үүсэхгүйд эрчүүд баяртай байдаг аж.

7. Өөртөө анхаарал халамжтай гэдгийн баталгаа

Богино үс хэдийгээр арчилгаа бага шаардах ч огт шаардахгүй гэсэн үг биш. Ийм засалтанд тохирох акссисуар, хувцас сонгох зэрэг нь дээд зэргийн мэдрэмж шаардах тул богино үстэй бүсгүйчүүдэд эрчүүд татагдах нь аргагүй хэрэг ажээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!