Батганы сорвийг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?

Батга гарахаас сэргийлэх болон батганы сорвийг арилгахад гар доорх материалуудыг ашиглаж болдог гэдгийг та мэдэх үү? Дараах аргуудыг туршиж үзээд үр дүнг нь мэдрээрэй.

1. Алимны цуу

Алимны цуунд агуулагддаг амино хүчил, альфа гидрокси зэрэг бодисууд нь үхэжсэн арьсыг гуужуулж, арьсан дээрх сорви, нөсөө толбо зэргийг ч бага багаар арилгах ид шидтэй. Нэг хоолны халбага алимны цууг 3 халбага устай холиод хөвөнд шингээж сорвитой хэсгээ арчина.

2. Зөгийн бал

Архилеогчид Египетийн пирамидаас зөгийн бал гаргаж ирсэн ба энэ нь эртний хатад зөгийн балыг гоо сайхандаа хэрэглэдэг байсныг гэрчилнэ. Зөгийн бал нь арьсыг чийгээр хангахаас гадна арьсны сорвийг эдгээхэд тустай. Сорвитой хэсэг дээрээ зөгийн балаар иллэг хийж 10 минут орчим байлгаад бүлээн усаар угаана. Дэлгүүрийн биш, аль болох байгалийн аргаар гаргаж авсан зөгийн бал хэрэглээрэй.

3. Зуун наст

Түлэгдсэн, харласан арьсанд зуун наст шиг сайн эм гэж үгүй. Зуун настын салааг дундуур нь зүсэж шингэнийг нь гаргаад нүүрэндээ түрхэж массажилна. Угаах ч шаардлага байхгүй бөгөөд арьсыг чийгшүүлж, өнгө зүсийг сэргээнэ.

4. Овъёос

Витамин Е болон амино хүчлээр баялаг тул арьсны улайлтыг намдааж, сорвийг бүдэгрүүлэн арьсыг зөөлөн толигор болоход тустай. 1-2 халбага овъёосыг бага зэрэг устай холиод нүүрэндээ түрхэж 10 минут байлгаад угаана.

5. Хүнсний сода

Хүнсний сода нь арьсыг цайруулж, сорвийг бүдэгрүүлнэ. Хагас халбага хүнсний содыг бага зэрэг устай холин зуурч сорвитой хэсэг дээрээ түрхээд 15 минут байлгаад угаана.

6. Касторын тос

Тосоо сорвитой хэсэг дээрээ түрхээд хонуулна. Өглөө нь бүлээн усаар болон нүүрний савангаар нүүрээ угаана.

7. Өндөгний цагаан

Хамгийн хямд боловч хамгийн үр дүнтэй арга бол өндөгний цагаанаар маск тавих юм. Уураг, амина хүчлийг ихээр агуулдаг тул батганы сорвийг арилгахаас гадна хар толгойт батгыг хуулж, нүүрийг бүхэлд нь цайруулах үйлчилгээтэй. Өндөгний цагааныг өтгөртөл нь сайтар хутгаад нүүрэн дээрээ түрхэж 15 минут байлгаад усаар угаана.

8. Турмерик

Турмерикийг гоо сайханд өргөнөөр ашигладаг. Тал халбага турмерикийг сүү, тараг, зөгийн балны аль нэгтэй нь болиод нүүрэндээ түрхэж 15-20 минут байлгана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!