Зөвхөн муу захирлуудын л хэлдэг зүйлс

Даргатайгаа учраа ололцохгүй ажилтнууд зөндөө байдаг. Ажилтнууд даргынхаа хэлдэг үгсийг байнга сөргөөр хүлээн авах нь сэтгэлээр унах, ажилдаа ахицгүй байх, бүтээмж багасах, байгууллагын өсөлтөнд муугаар нөлөөлөх хүртэл сөрөг үр дагавартай. Танай захирал дараах үгсийг байнга хэлдэг үү? Тэгвэл та хурал дээр энэ талаарх үзэл бодлоо илэрхийлэх цаг нэгэнт болжээ.

1. “Чи ямар азаар энэ компанид орсон юм?”

Ажилтныхаа бүтээмжийг дутуу үнэлж, үргэлж сөрөг агуулгатай зүйлс хэлэх нь илүү олон дайсантай болохын цондон. Харин үүний оронд “Би чамайг анхнаасаа л дэмждэг байсан. Миний урмыг хугалахгүй гэдэгт итгэлтэй байна” гэж ажилтнаа урамшуулж дэмжих хэрэгтэй.

2. “Чам шиг азгүй хүн энэ байгууллагад алга”

Үүнээс илүү муу зүйл байна гэж үү? Хүн болгон л азгүйтдэг үе бий. Түүнийг нь улам дэвэргэж, ажилтнаа ямар ч урамгүй болгох хэрэггүй.

3. “Наадахаа өөрөө зохицуулаарай”

Хамт олон хэмээх үгийг утга нь хамтаараа асуудлыг шийдэхэд оршдог. Тохиолдсон асуудлыг ганцаараа шийдэх юм бол баг болж ажиллахын хэрэг бий гэж үү?

4. “Ямар тэнэг санаа вэ?”

Яг үнэндээ хүн болгонд л тэнэг санаа төрдөг шүү дээ. Эсвэл зөвхөн нэг талаас л харсан шийдвэр байж болох юм. Үүнийг нь шууд няцаахын оронд “Би үүнийг бодож үзнэ ээ” гэж хэлээрэй.

5. “Чадахгүй бол яв”

Энэ бол “Чи энэ байгууллагад хэрэггүй” гэсэн шууд утгыг илэрхийлж, ажилтныг урам зориг, итгэл үнэмшилгүй болгож байдаг үг юм.

6. “Бид ингэж л хийсээр ирсэн”

Хуучинсаг сонсогдож байгаа биз? Ажлын арга барил, шийдлийг солих санааг ажилтнуудаасаа хааяа ч гэсэн сонсож, дэмжиж байхад гэмгүй.

7. “Энд хэн дарга нь юм?”

Мэдээж хэн нь дарга гэдгийг бүгд л мэдэж байгаа. Танд шинэ санаа өгөх, байдлыг арай илүү дээрдүүлэх гэсэндээ хэлсэн үгийг нь өөрийнх нь эсрэг болгож бүү мушгиарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!