Монголчууд гадныхны нүдээр: Монголын тухай сонирхолтой 10 баримт

Төв Азийн цээжинд орших Монгол улсын соёл иргэншил, амьдралын хэв маяг, угсаатнуудын бүрдэл зэрэг нь гадныхны сонирхлыг ихээр татдаг. Тэд Монголыг заавал аялах улсынхаа жагсаалтанд дээгүүр бичиж, бидний тухай баримтуудыг сонин сайхан болгож ихээр ярилцах аж. Intrepidtravel сайт дээр бичигдсэн Монголын тухай сонирхолтой 10 баримтыг танд хүргэж байна, содон байх болов уу…

1. Хоёр бөхтэй тэмээ Монголд нутагшдаг

Дэлхийд ховорхон хоёр бөхтэй тэмээ Монголд олноор байх бөгөөд жил бүр 1000 тэмээний баяр болдог бөгөөд тэмээн поло зэрэг сонирхолтой уралдаанууд олноор болдог.

2. Дэлхийн хамгийн зочломтгой хүмүүс энд л бий

Өргөн уудам нутагтай тул хөдөө нутгийн хүмүүс хоорондоо холбоо барих нь хэцүү боловч ирсэн зочныг маш ихээр хүндэтгэж, давстай сүүтэй цайгаараа дайлдаг уламжлалтай.

3. Бүтэн хониноос юу ч үлдээлгүйгээр иддэг

Хонийг нүд ирмэхийн зуур муулж, 4 хөл (шийр), толгой, хүзүү, тэр байтугай дотор гэдсийг нь хүртэл чанаж юу ч үлдээлгүйгээр иддэг.

4. Бүргэдийн баяр

Монгол улсын баруун хязгаарт орших Баян-Өлгий аймаг Казак үндэстнүүд оршин сууна. Тэд жил бүр бүргэдийн баяр тэмдэглэх бөгөөд яг энэ үеэр маш олон жуулчид цугларсан байдаг.

5. Агуу Чингис Хаан бол бүх Монголын өвөг дээдэс

Тэртээ 13-р зуунд Чингис Хаан маш олон жижиг овог аймгуудыг нэгтгэж Их Монгол хэмээх улсыг байгуулж, дэлхийд өөрийгөө таниулж явжээ.

6. Чингис хааны эд зүйлс

Монголд Чингис хаангүй зүйл гэж үгүй, мөнгөн дэвсгэрт, архи, онгоцны буудал, Монгол гэр доторх хивсэн дээр хүртэл Чингис хаан байх аж.

7. Өргөн уудам Монгол

Монгол улс нутаг дэвсгэрээрээ дэлхийд 18-рт ордог бөгөөд Нидерландыг 37 дахин багтаасантай тэнцэнэ.

8. Цасны ирвэс

Дэлхийн нийт цасны ирвэсийн 1/3 нь Монголд нутагтай.

9. Динозаврын өлгий нутаг

1920-иод оны үед Монголын говь нутгаас динозаврын чулуужсан яс, өндөг олдож байсан гэдэг.

10. Гурван сая гаруй хүн амын 25-40 хувь нь малаа маллаж, нүүдэлчин хэв маягаар амьдарч байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!