Бидний амьдралыг өөрчлөх өглөөний 6 дадал

Ажлын өдрөө үр бүтээл, эрч хүчээр дүүрэн өнгөрүүлэхийг хүсэж байгаа ч орноосоо өндийж ядан, нозоорч байна уу? Гэнэтхэн л нэг өдөр эрч хүчтэй болно хэмээн бүү эндүүр. “Их битгий хий, бага битгий хий, өдөр бүр хий” хэмээх үгийг санаж дараах өглөөний дадлуудыг өөртөө хэвшүүлснээр таны өдөр гайхалтай эхэлдэг болж, бие тань ч нозоорол, залхуурлаас ангид явах болно.

1. Сэрүүлэгтээ сэрж, зүгээр л орноосоо босчих

Сэрэх амархан, харин орноосоо босох л хэцүү байдаг. Үүрийн 5 цагт босох хэрэггүй. Харин сэрүүлэг тавьсан цагтаа яг босож, орноосоо нэг өндийсөн байхад дараагийн ажлууд тодорхой болж ирэх нь дамжиггүй.

2. Өлөн элгэн дээрээ заавал нэг аяга ус уу

Ингэснээр ходоод өглөөний цай хүлээж авахдаа бэлдэхээс гадна шөнийн турш биед хуримтлагдсан хорт бодисууд гадагшлан арьс тунгалаг болдог. Мөн биеийг сэргэхэд ч тусална.

3. 10 минутын бясалгал

Бясалгал бол дотогшоо өнгийж, биеийн эрчим хүч, амгалан тайван байдлыг огтлолцуулахад тустай үйлдэл юм. Гэдэснээсээ 3 секунд амьсгаа авч, 3 секунд түгжээд, ахин 3 секундын турш гарга. Энэ мэтээр амьсгалын дасгал хийж, бодлоо чөлөөтэй байлгаж бясалгаснаар бие нойрноос гүйцэд ангижрахад тустай.

4. Тэмдэглэл хөтлөх

Өдрийн хийх ажлаа нэг бүрчлэн тэмдэглэж, болж өгвөл цагийн хуваарь зоож өг. Өдөрт үүнийгээ хийсэн хийгээгүйгээр нь тэмдэглэж, хасаад яваарай. Өдрийн төгсгөлд тэмдэглэлээ эргэж харах нь дараагийн өдөр цагаа зөв хуваарилах, урам зориг авахад тустай.

5. Помодоро арга

Анхаарал амархан сарних, сатаарах үед энэ арга их тустай. 25 минутыг зөвхөн хийх гэж байгаа зүйлдээ огт сатааралгүйгээр зарцуулаад, 5 минутын завсарлага авна. Ахин 25 минутыг дараагийн чухал ажил дээрээ төвлөрөөд ахин 5 минутын завсарлага авч цай ус уух, босч дасгал хийх, ариун цэврийн өрөө орох гэх мэтчилэн ашиглаарай. Ингэснээр бүтээмж илүү сайжирч, цагийг дэмий үрэхгүй байхад тусална. Энэ аргыг ашиглан мэйлээ шалгах, хариу өгөх, утсаар ярих ажлаа амжуулах зэрэг зүйлсээ хийж болно.

6. Өглөөд дасгал хийх хамгийн сайн

Үдэш сунгалтын дасгал, өглөөд биеийн хүчний дасгал хийхэд тохиромжтой. Өглөө мөн амьсгалын дасгалыг кардио дасгалуудтай хавсарч өгснөөр эрч хүч мэдэгдэхүйц нэмэгдэх болно. Та туршаад үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!