Карантены үед гэртээ хийж болох хөгжилтэй зүйлс (1-р хэсэг)

Өвчний дэгдэлт өндөртэй байгаа энэ үед гэртээ хийх зүйлгүй уйдаж суугаа бол дараах зүйлсийг туршиж үзэхийн зөвлөе. Хөгжилтэй санагдвал найзууддаа ч мөн санал болгоорой.

1. Эвлүүлдэг зураг авч турших. Аль болох хэцүү бөгөөд том зургийг сонгох тусам таныг сатааруулж, сэтгэн бодох чадварыг тань дээшлүүлэх болно.

2. Блог бичиж үзэх. Өөрийнхөө нууц бичих чадварыг илрүүлэх ч юм билүү.

3. Хөгжмийн зэмсэгээр тоглож сурах. Youtube-ээс tutorial хичээл үзэж нэг ая тоглож сураарай.

4. Экс рүүгээ мэссэж бичиж, хэлж чадаагүй үгээ хэлэх. Уучлал гуйх, уучилсан гэдгээ хэлэх, баярласан сэтгэлээ илэрхийлэх гэх мэт. Хүн ганц л амьдрана шүү дээ…

5. Үзэхийг нууцхан хүсэж байсан ч одоо хэр нь халгаад л яваад байгаа киногоо үзэх. Хүн болгонд нэг ийм кино байдаг гэдэгт итгэлтэй байна.

6. Шүлэг яруу найраг унших – яагаад “яруу” найраг гэж нэрлэсэн гэж бодож байна? Учрыг нь өөрөө уншиж байж олоорой.

7. Шинэ хэл сурах – Duolingo болон үүнтэй төстэй апп татаж гадаад хэл сурч эхлэх

8. Бясалгал хийх – улиг болсон мэт сонсогдож байж болох ч бясалгалын ид шидийг хийж үзсэн хүн л мэдэрнэ.

9. Нүүрээ чийгшүүлэх – цаасан маск, шөнийн маск, шавран маск, зуурдаг маск бүгдийг нь туршиж үзээрэй. Танд таалагдахуйц үр дүнг өгөх болно.

10. Хуучин альбомуудаа гэр бүлээрээ цуг сууж үзэх

11. Шинэ хоолны жор турших, эсвэл хааяа нэг хийж иддэг хоолоо гараа гарган хийх – миний зүгээс та бүхэнд лазанья, хуйцай зэрэг хоолнуудыг санал болгож байна.

12. Гэрийнхэнтэйгээ хөзөр, шатар, шагай болон өрөгт тоглоом тоглох

13. Хувцасны шкафаа цэгцлэж, хэрэггүй хувцсуудаараа шинэ зүйл оёж болно

14. Оскарын шагнал авсан кинонууд түүж үзэх

15. Том Хэнкс коронавирус тусчихлаа – түүний тоглосон шилдэг кинонуудыг ч бас үзэх.

16. Хол байгаа найзуудтайгаа холбоо барьж дэлхий нийтийн бодит байдал ямар байгааг лавлах

17. Хөөстэй халуун ваннд орох – Хундага дарс, лаа байвал бүр ч догь.

18. Энэ жил заавал хийж үзэх зүйлсийн жагсаалт гаргаж, эхнээс нь хийж эхэл.

19. 3 шинэ ном 2 долоо хоногийн дотор унших

20. Үс сүлжиж сурах – өөрийнхийгөө, дүүгийнхээ, эгчийнхээ, ээжийнхээ үсийг ч сүлжиж сурч болно. Сурсан юухэн ч эрдэм гэдэг дээ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!