Зурхайн ордуудад тохирох маникюрын санаанууд
Өөрт тохирох маникюрын өнгө сонгоно гэдэг заяаны ханиа сонгохоос хэцүү гэдгийг бүсгүйчүүд маань мэдэх хойно доо. (Мэдээж наргиа байлаа) Хумс будахад хүртэл учиртай гэдгийг доорх мэдээнээс харж болно. Та ямар ордонд төрсөн бэ? Танд тохирох маникюрын сонголтууд энд байна.
1. Хонь (03.21 – 04.19)
Улаан, шаргал өнгө зохимжтой бөгөөд саатай хүрээгээр чимэглэх нь тохиромжтой.
2. Үхэр (04.20 – 05.20)
Газар суудалтай учраас бор шаргал, хөрсний өнгө тохиромжтой.
3. Ихэр (05.21 – 06.20)
Зурхайн ордуудаас хамгийн эрч хүчтэй, уян хатан орд учраас өнгөлөг, элдэв зураг чимэглэлд дуртай, энэ нь ч зохидог.
4. Мэлхий (06.21 – 07.22)
Бүтээлч байдал бол энэ ордыг илэрхийлэх зан чанар. Онцгой содон будалтууд болон завсрын өнгийн нэгдэл нь энэ ордод л тохирно.
5. Арслан (07.23 – 08.22)
Өөртөө итгэлтэй, гялалзсан арслангийн ордныхон хамгийн эмэгтэйлэг, өнгөлөг будалтуудыг туршиж болно.
6. Охин (08.23 – 09.22)
Ажилсаг хичээнгүй, дайчин охины ордныхон бүхнийг төгс хийхийг хүсдэг учраас уусгалттай, мэдрэмжтэй будалтууд тохиромжтой.
7. Жинлүүр (09.23 – 10.22)
Бүхний хайрыг татаж чаддаг хамгийн харизматик орд. Чамин ганган зүйлс, тав тухыг эрхэмлэгч энэ ордуудад гялалзсан шигтгээ, ганган гоё мөртлөө цэвэрхэн будалт тохиромжтой.
8. Хилэнц (10.23 – 11. 21)
Хилэнцийн ордныхонд дур булаам бараан өнгө, нууцлаг хүчирхэг харагдана.
9. Нум (11.22 – 12.20)
Үнэнч, нийтэч энэ ордныхонд өнгөлөг хэрнээ даруухан будалт эсвэл сахилгагүй эгдүүтэй будалт аль нь ч тохиромжтой.
10. Матар (12.21 – 01.19)
Дайчин, шаргуу матрын ордыхон хилэнцийн ордыхонтой төстэй. Геометрийн дүрс бүхий будалт, хурц тод өнгө зохимжтой.
11. Хумх (01.20 – 02.18)
Орчин үеийн мэт тансаг будалтанд дуртай, бейж өнгө бөгөөд футуристик будалт хамгийн гоё зохино.
12. Загас (02.19 – 03.20)
Далайн цэнхэр өнгө хамгийн сайхан харагдана.