Амжилттай хүмүүсийн хэзээ ч хийдэггүй 10 үйлдэл

Аливаа зүйлийг амжилттай хийх, амьдралдаа зөв шийдвэр гаргах эсэх нь “butterfly effect”-тэй төстэй буюу амьдралын өдөр тутмын энгийн алхмуудаас эхэлдэг. Гол нь та тууштай, дайчин, бууж өгдөггүй байх хэрэгтэй. ганц удаа оролдож үзээд л амжилтанд хүрдэг бол хүн болгон л тэгэхийг хүснэ шүү дээ. Ингээд танд амжилттай, одтой яваа хүмүүсийн хэзээ ч хийдэггүй 10 үйлдлийг танилцуулж байна.

1. Өөрийгөө илчлэх

Өөрийгөө үнэн төрхийг 100% бусдад дэлгэх шаардлага байхгүй ч, хэтэрхий хувийн асуудал л биш бол бүгдийг нь нуух хэрэггүй. Асуудлыг нуух тусам хүмүүсийн итгэлийг алдаж эхэлдэг.

2. Залхуу, хойрго байх

Залхуу байх нь бүх зүйлийн дайсан: эрүүл мэнд, ажил хөдөлмөр, мөнгө санхүү, хувийн амьдрал гээд л… Залхуурч бүхнийг хойшлуулснаар сайн зүйл ирсэн түүх байхгүй.

3. Сөрөг хандлагатай байх

Юмс өөрчлөгддөггүй, харин хандлага өөрчлөгддөг. Сөрөг хандлагатай байх нь бусдын дургүйцлийг төрүүлэх, өөрөө өөртөө асуудал тарих, стрессдэх зэрэг сөрөг үр дагаврыг үргэлжид авчирна.

4. Шийдэж ядах

Нухацтай бодож байж аливаа шийдвэрийг гаргах нь зөв ч гэлээ хэтэрхий их цаг үрэх, эргэлзэх нь мөн л буруу шийдвэр гаргах үндэс болдог. Хурдан хугацаанд шийдвэр гаргаж, гаргасан шийдвэртээ харамсах болон эргэлзэхгүй бай!

5. Хангалттай инээмсэглэхгүй байх

Амжилттай хүмүүс үргэлж л инээмсэглэж, тэр хэрээрээ ажил нь бүтдэг гэхэд хилсдэхгүй. Инээснээр таны нүүрний булчин сайн ажиллаж, үрчлээ болон стрессээс сэргийлж чадна. Инээмсэглэж чадахгүй бол дэлгүүр нээх хэрэггүй гэдэг үгийг сана.

6. Нэг дор олон зүйл дээр ажиллах

Харин үүний оронд нэг ажлыг барьж аваад төгс хийж ард нь гарах нь хамаагүй үр дүнтэй.

7. Тэмдэглэл хөтлөхгүй байх

Ажлын, хувийн, зарлагын юуны ч тэмдэглэл байж болно. Ингэснээр та өөрийнхөө бүтээмж болон цаг зарцуулалтыг хянаж, үр дүнгүй үйлдлүүд аажмаар багасаж ирдэг.

8. Атаархуу зантай байх

Атаархал – шар хоёр тусдаа зүйл. Атаархал зөвхөн таныг зовоож, цэцэн шийдвэр гаргах замыг хааж байдаг бол зөв шартай байх нь танд урам зориг, итгэл найдвар өгч байдаг.

9. Бүх зүйлийг хяналтандаа байлгах гэж хичээх

Аз жаргалын эрэлд гарах тусам аз жаргал биднээс холдон одсоор байдаг, харин зөвхөн одоодоо төвлөрч түүнийг мартаж чадваас аз жаргал өөрөө бидэн дээр ирдэг. Яг үүнтэй адил бүхий л зүйлийг хяналтандаа байлгах гэж хичээх аваас яг л атгасан элс мэт хяналтаас алгуур гарах болно.

10. Хулчгар байх

Байнга хянуур болон аймхай байснаар том зорилгод хүрсэн хүн үгүй. Заримдаа нүдээ аниад урагш чиглэн явдаг зоригтой байх хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!