Төвөгтэй байдлаас хурдхан гарах аргууд

Нэг их том асуудал биш хэрнээ зовиуртай, санаа зовоосон зүйлийг гялс дор нь шийдэх аргуудыг танд хэлж өгье.

1. Хаа явсан газар тог цохиод байвал…

Нейлонон материалтай хувцас өмсөх, наалдамхай чанарын хувцас өмссөн үед тог цохидог. Мөн гутлаа чирж явах нь ч тог цохих шалтгаан болдог.

2. Зогисох

Зогисох үйл явц нь бидний амьсгалын хэмийг хянах үүрэгтэй булчингийн доголдлын үед үүсдэг. Чухал үеүдэд зогисоод зогсохгүй байвал хэлээ чадахаараа урт гаргаж амны хөндийн булчингаа ажиллуулж болно. Мөн амьсгаагаа түгжээд үзээрэй.

3. Хумс хугарах

Хугарсан хумсан дээрээ цайны нимгэн пакетнаас тавиад дээрээс нь өнгөгүй лакаар будаад хатаана.

4. Үс шингэрэлт, уналтыг багасгах

Зинк, төмрийн бэлдмэл уух болон эдгээрээр баялаг хоол хүнс: мах, үр тариа, самар, бүхэл үрийн бүтээгдэхүүн болон далайн гаралтай хоол идэхийг зөвлөж байна.

5. Нойргүйдэх

Бүйлс болон бусад самруудад мелатонин агуулагддаг учир таныг шөнийн турш бөх нойрсоход тусална. Бүйлс самранд мөн магни ихээр агуулагддаг учраас үрэвслийг намдаах, тайвшруулах үйлчилгээтэй.

6. Хоол ихэдсэн үед

Ялангуяа баярын өдрүүдээр бид хичнээн хичээсэн ч хоол идэх үе бий. Хэт их идсэн үед цээж гашуу оргих, ходоод өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл чинжүүний нунтагтай бүлээн ус уугаарай. Ингэснээр хоол шингэх явцыг түргэсгэж, таагүй шинж тэмдгийг арилгана.

7. Ядралтыг багасгах

Хаврын өдрүүдэд хичнээн унтаж амарсан ч нойр хүрч лазан болох, бие тамирдаж сульддаг бол нүүрс ус багатай хоол идэх хэрэгтэй. Тухайлбал: түргэн хоол, пицца, паста, газтай ундаа уухаа болих г.м

8. Хумсны будгаа хурдан хатаахыг хүсвэл…

Хэрвээ та гэртээ хумсаа будчихаад хурдан хатаахыг хүсвэл будсаныхаа дараа хүйтэн усанд 2 минутын турш дүрээрэй.

9. Ногооны жижиг ялааг арилгах

Тасалгааны ургамал, жимс ногооны жижиг ялаа шумуулыг арилгахыг хүсвэл алимны цуутай усыг ялаа ихтэй хэсэгт байлгахад болно.

10. Усны уурыг арилгах

Ариун цэврийн өрөөнд халуун усны уур амархан тогтож, толь цантахаас сэргийлэх бол толио машины сэв өнгөлөгчөөр арчаарай.

11. Гэрээ сайхан үнэртэй болгоё гэвэл

2 халбага ванилын дуслыг шарах шүүгээндээ хийгээд 150 градуст 20 минутын турш байлгана.

12. Хар батгыг арилгахын тулд

Нэг ширхэг банана, 2 халбага нунтаг овъёос, 1 халбага зөгийн балыг нүүрэндээ түрхээл 5-7 минут байлгаад бүлээн усаар угаана. Ингэснээр арьсны нүх сүв нээгдэж, чийгшил авахад бэлэн болдог.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!