Карантены үеэр гэртээ хийж болох хөгжилтэй зүйлс (2-р хэсэг)

Бид өмнөх дугаартаа гэртээ хийж болох хөгжилтэй зүйлсийг жагсаалтыг оруулсан бол энэ удаад үргэлжлэлийг хүргэж байна. Уйдах завгүй өдрүүдийг өнгөрүүлээрэй хэмээн хүсье.

1. Талх, нарийн боов хийх

2. Гэрийн аргаар хийсэн коктейлууд туршиж үзэх: Sex on the Beach, Mojito, Cosmopolitan, Bloody Marry гэх мэт

3. Хөшгөө угааж, хивсээ арчих, унасан гэрлийн бүрхүүлээ янзлах, цонхоо угаах гэх мэт ховорхон хийдэг гэрийн ажлуудаа амжуулах

4. Гоо сайхны шүүгээгээ ажиллаж, хэрэглээгүй удсан нүүрний будгуудаа хаях, солих, багснуудаа цэвэрлэх гэх мэт

5. Эмээ өвөөтэйгээ утсаар ярих

6. Гэдэс, цөсөө цэвэрлэх, детокс хийх

7. Өөртөө санхүүгийн дүн шинжилгээ хийж сүүлийн сард юунд хамгийн их зарлага гаргаснаа бичиж тэмдэглэх

8. Гэртээ кофе чанаж уух

9. Гэртээ агаар цэвэршүүлэгч авч, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ, ариутгал хийж ариун цэврийг чанд сахих

10. Үсээ будаж үзэхийг хүсдэг байсан өнгөөрөө будах – тод байсан ч өөрт чинь л таалагдаж байгаа бол заавал туршаад үз

11. “Marvel”-ийн бүх кинонуудыг үзэх

12. Гэрийнхээ тавилгуудыг байрыг сольж үзэх

13. Онлайн англи хэлний хичээл, болон бусад мэргэжлүүдийн хичээлийг сонирхож үзэх

14. Өөрийн дуртай болон дургүй зүйлсийг ангилж бичээд дургүй зүйлсээ хэрхэн хязгаарлаж байгаа болон дуртай зүйлсээ хэрхэн хийж байгаагаа ажиглах

15. Бууз, банш хийж хөлдөөх

16. Өдөр бүр сунгалтын дасгал хийх

17. Унтах – энэ маш чухал шүү. Унтаж л байвал таны дархлаа сэргэнэ

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!