Зүүдний тухай сонирхолтой 12 баримт

Бид амьдралынхаа 1/3-ийг унтаж өнгөрүүлдэг. Бие махбодийнхоо хүчийг сэлбэж буй мэт боловч зүүд гэдэг бүхэл бүтэн параллел ертөнцийг агуулдаг. Зүүдний тухай сонирхолтой 12 баримтыг танд хүргэж байна.

1. Хөгшин хүмүүс хар цагаанаар л зүүдэлдэг бол залуу байх тусмаа өнгөт зүүд зүүдлэх нь элбэг байдаг аж.

2. Хараагүй хүмүүс энгийн хүн шиг өнгөт болон хар цагаан зүүд зүүдлэхгүй харин амтлах, үнэрлэх, сонсох, хүрэхүйн мэдрэмжиндээ тулгуурлаж хагас зүүдэлдэг гэж ойлгож болно.

3. Эрдэмтэд үүнийг 100 хувь батлаагүй ч амьтад заримдаа хүнтэй адилхан зүүд зүүдэлдэг аж.

4. Бид заримдаа зүүдэндээ илүү бүтээлч байдаг. жишээлбэл: Beatles хамтлагийн дуучин, гитарчин Пол Маккартни алдарт “Yesterday” дуугаа, зохиолч Стефени Мейр “Twilight” киноныхоо санааг зүүдэндээ олсон гэдэг.

5. Зүүдэнд хардаг хүмүүсийн царай заримдаа танил, заримдаа танил биш. Хачирхалтай нь таньдаггүй ч бай зүүдэнд үзэгдсэн хүмүүсийн царайг бид өмнө нь дор хаяж нэг удаа харсан байдаг.

6. Бид нойрноосоо сэрсэн дариудаа зүүднийхээ 95 хувийг шууд мартдаг. Тиймээс хэрвээ та зүүдээ бүтнээр нь санаж байгаа бол таны ой санамж сайн эсвэл үнэхээр дахин давтагдашгүй зүүд байжээ гэж ойлгох хэрэгтэй.

7. Сүү, сүүн бүтээгдэхүүн, интоор жимсг банана, шувууны мах зэрэг нь нойргүйдлийг эмчлэх хүнсний бүтээгдэхүүн болдог.

8. Бүтэн нойртой хоносон ч өглөө орноосоо босмооргүй санагдах нозоорлыг шинжлэх ухааны хэлэнд “dysania” гэж нэрлэдэг. Үүнийг тоохгүй удаан явбал сэтгэл гутрал, деппрест өртөх магадлалтай.

9. Хар дарсан зүүд нь сэрүүн байх үеийн анхдагч мэдрэмжүүд болох айдас болон түгшүүр, гутрал, уйтгар гунигтай холбоотой байдаг.

10. Хүн бол унтаж амрахаа хойшлуулж чаддаг цорын ганц хөхтөн амьтан.

11. Эрүүл биетэй, насанд хүрсэн хүн дунджаар 7 минутын дотор унтдаг. Биеийн хөдөлгөөн хэр их хийдэг, хэр эрүүл зуршилтай зэргээс хамаараад заримдаа үүнээс бага хугацаа, заримдаа их хугацааг шаардах үе бий.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!