Эмчид үзүүлэхээсээ өмнө хийж болохгүй 10 зүйл

Та ойрын өдрүүдэд шинжилгээ өгч, эмчид үзүүлэхээр цаг авсан уу? Тэгвэл дараах зүйлсийг анхаараарай.

1. Арьсны шинжилгээ өгөх гэж байгаа бол гар хөлийн хумсаа будуулаагүй байх. Хумсаа будуулсан үед эмч таны хумсны төрөлх өнгийг харах шаардлагтай гэдгийг санаарай. Түүнчлэн хумсанд маш олон төрлийн мөөгөнцөр болон түүнтэй төст бактери агуулагдаж байдаг.

2. Цусны шинжилгээ өгөхөөс 72 цагийн өмнө алкохол хэрэглэж болохгүй.

3. Шээсний шинжилгээ өгөхөөс өмнө дунджаар 2 аяга ус уух. Хүний шээсний 99 хувь нь ус, зөвхөн 1 хувь нь л хүчил байдаг.

4. Мамограм буюу хөхний хэв авиан шинжилгээ өгөхдөө хөлс дарагч, үнэртэй ус түрхэж болохгүй. Хөлс дарагчинд бичил метал бодисууд агуулагддаг бөгөөд энэ нь хавдрын шинжилгээнд сөргөөр нөлөөлдөг.

5. Ходоодны дуран болон эход харуулах гэж байгаа бол улаан өнгөтэй болон хүнсний будагтай хоол идэхийг хориглоно.

6. Цусны даралтын шинжилгээ өгөх гэж байгаа бол шорвог болон давстай хоол идэхийг хориглоно. Өдөрт хүн 2300 милиграмаас ихгүй давс хэрэглэх ёстой байдаг бөгөөд үүнээс хэтэрвэл цусны даралт ихсэх магадлалтай.

7. Цусны шинжилгээ өгөхөөс өмнө ямар нэг эм уухыг хориглоно.

8. Ерөнхий шинжилгээ өгөх гэж байгаа бол нойргүй хонох, алкохол хэрэглэх, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглоно.

9. Умайн хүзүүний шинжилгээ өгөх, эмэгтэйчүүдийн эход харуулахаас 72 цагийн өмнө секс тоглоом хэрэглэх, эмэгтэйчүүдийн тос түрхэх, тампон хэрэглэх зэргийг хориглоно.

10. Нүдний хараагаа шалгуулах болон бусад шалтгаанаар нүдний эмчид очих гэж байгаа бол LED дэлгэц удаан хараагүй, сайн унтаж амарсан байх ёстой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!