Дүрийнхээ төлөө аймшигтай золиос гаргасан одууд

Жүжигчин байна гэдэг биеэ хэд хувааж, хэдэн ч хүний амьдралаар нэг дор амьдрахын нэр. Киноны дүрээ гаргахын тулд нүдэнд ч итгэмээргүй өөрчлөлтүүдийг хийж, танихын аргагүй болох нь энүүхэнд. Тэгвэл хамгийн их тэвчээр гаргаж, өөрчлөлт хийсэн одуудыг танилцуулъя.

1. Жүжигчин Кристиан Бэйл “American Hustle” кинонд тоглохдоо 20 кг нэмжээ.

2. Мөн тэрээр “The Machinist” кинонд тоглох үеэрээ 29 кг хасаж байжээ. Ингэхдээ зөвхөн алим, кофе хэрэглэж, маш их тамхи татаж байжээ.

3. Жүжигчин Наталье Портман “V for Vendetta” кинонд тоглохдоо үсээ хусаж байсан.

4. Мөн тэрээр “Black Swan”-д тоглохдоо өдөрт 8 цаг балетийн бэлтгэл хийж байв.

5. Жүжигчин Тимоти Каламет “Call me by your name” кинонд тоглохдоо Италиар “ус цас” ярьж сурчээ.

6. Жүжигчин Бриан Кранстон “Breaking Bad” цувралд тоглох үеэрээ “мөс” гэгддэг сэтгэцэд нөлөөлөгч бодис метамфетаминийг хэрхэн гаргаж авахыг сурчээ.

7. Жүжигчин Даниа Гурира “The Walking Dead”-д тоглохдоо сэлмээр байлдах эрдэмд гаргууд болжээ.

8. Жүжигчин Адрейн Боди “Төгөлдөр Хуурч” кинонд тоглох үеэрээ хоёрхон чемодан хувцастай зураг авалтандаа оролцож байсан гэнэ.

9. Жүжигчин Хоакин Феникс “Joker”-т тоглох үеэрээ 23 кг хасчээ.

10. Жүжигчин Холли Берри “Jungle Fever” киноны биеэ үнэлэгчийн дүрийг бүтээх үеэрээ жинхнээсээ 2 долоо хоног усанд ороогүй ажээ.

11. Жүжигчин Марго Робби “I, Tonya” кинонд тоглохоосоо өмнөхөн 5 сарын турш уран гулгалтаар хичээллэжээ.

12. Жүжигчин Роберт Паттинсон “Good Time” кинон дахь дүрээ сайн гаргахын тулд өөрийгөө тусгаарлаж, ганцаараа амьдран, хөшгөө хүртэл хааж, орныхоо даавууг ч солилгүй дүрээ ойлгож байв.

13. Жүжигчин Жэми Фокс “Ray” киноны хараагүй дүрдээ орохын тулд хиймэл зовхи наажээ.

14. Жүжигчин Роберт Де Ниро “Taxi Driver” кинонд тоглох үеэрээ бүтэн сарын турш өдөрт 12 цаг тасралтгүй таксинд явж байжээ.

15. Жүжигчин Чарльз Терон “Monster” киноны цуврал алуурчны дүрдээ орохын тулд хөмсгөө хусаж, үсээ шатааж байв.

16. Жүжигчин Анне Хаттауэй “Les Miserables” кинонд тоглохдоо үсээ хусаж 11 кг хасчээ.

17. Жүжигчин Рүни Мара “Луун Шивээст Охин” кинонд тоглохдоо хамар, чих, уруул, хөмсгөндөө жинхэнэ персинг хийлгэжээ.

18. Жүжигчин Шиа Лабоф “Fury” кинонд тоглохын тулд АНУ-ын армид элсэж байжээ.

19. Жүжигчин Николас Кэйж “Birdy” кинонд тоглохдоо өөрийн 4 шүдээ жинхнээсээ суга татаж, ингэснээр дүрээ илүү сайн гаргаж чадна хэмээжээ.

20. Жүжигчин Жэми Дорнан “The Fall” кинонд тоглохдоо метроны буудалд жинхнээсээ нэгэн эмэгтэйг дагаж, айлгаж байсан гэдэг.

21. Жүжигчин Крис Хэмсворт “In the Heart of the Sea” кинонд тоглохдоо өдөрт 500 каллор шатаах дэглэм барьж байжээ.

22. Жүжигчин Данейл Дэй Льюс “The Crucible” кинонд тоглох үеэрээ тог цахилгаан, усгүйгээр амьдарч байжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!