Одуудын гоо сайхнаа хадгалдаг 8 нууц

Бид алдартнуудын өөгүй арьс, өнгөлөг үс зүсийг хараад маш их мөнгө ордог гэдгийг мэддэг ч заримдаа бас энгийн аргаар гоо сайхнаа авардаг гэдгийг нь мэддэггүй. Харин тэд тогтмол хэрэглэдэг аргуудаасаа хуваалцаж байна.

1. Женнифер Лавренс – Тоорын гуужуулагч

А зэрэглэлийн жүжигчин тэрээр арьс гуужуулалтыг ихээр хэрэглэдэг аж. Ихээр гэдэг нь ихдүүлж биш тохируулж, тогтмол хэрэглэнэ гэсэн үг. Тэрээр “St Ives”-ийн тоорын гуужуулагчийг долоо хоногт 2 удаа хэрэглэдэг. Түүнчлэн арьсаа гөлгөр, залуу байлгахын тулд мөсөөр дараа нь арчдаг ажээ.

2. Гал Гадот – Чийгшүүлэлт хамгийн чухал

Тэрээр арьсаа чийглэг эрүүл байлгахын тулд дотроосоо ч гаднаасаа ч чийглэг байлгах хэрэгтэй гэжээ. Өдөрт 8 аяга ба түүнээс дээш ус ууж, маш сайн чийгшүүлэгч хэрэглэдэг байна.

3. Женнифер Аннистон – Зовхио арчлах ч бас чухал

Түүнийг мөнхийн залуу гэж хочлох хүн цөөнгүй. Тэртээ 90-ээд онд л FRIENDS цувралынхаа төрхөөр яг одоо байгаа түүнийг хүнд будагтай та хэзээ ч харахгүй. Харин зовхио байнга арчилж, өдөр шөнийн зовхины тос түрхдэг гэнэ.

4. Пенелопе Круз – Хүнсний ногоонд дуртай

Тэрээр хүнсний ногоонуудыг түүхийгээр нь идэх дуртай мөн Испанид ургадаг газпачо хэмээх ногоог ихээр иддэг төдийгүй оливийн тос, ус ихээр хэрэглэдэг. Түүний идэх дуртай ногоонд амтат чинжүү, улаан лооль, сонгино, өргөст хэмх багтана.

5. Кэйт Босворт – Салфеткан маск

Тэрээр салфеткан маскыг будалтын өмнө, будгаа арилгасны дараа, шөнийн арьс арчилгаанд гээд хэзээ ч хэрэглэх дуртай бөгөөд үр дүн нь гайхалтай гэжээ.

6. Оливиа Мунн – Гиларуны хүчил

Гиларуны хүчил нь арьсны төрөлхийн чийгшлийг хангаж, уян хатан байдлыг нь тэнцвэртэй байлгахаас гадна сорви, түлэгдэлт зэргийг эдгээдэг ажээ. Тэрээр гоо сайхны бүтээгдэхүүнээс гиларуны хүчил авахаас гадна Япон төмснөөс мөн авдаг гэнэ.

7. Эмма Стөүн – усан үзмийн үрийн тос

Grapeseed Oil нь эмзэг арьсанд хамгийн тохиромжтой гэгддэг. Энэхүү тос нь витамин Е, линолекийн хүчилээр баялаг байдаг аж.

8. Кендал Женнер – өөрийн жор бүхий маск

Тэрээр өндөгний цагаан, лимоны шүүс, зөгийн балаар маск хийж нүүрэндээ 30 минут байлгаад угаадаг гэжээ. Ингэснээр батга гарахаас урьдчилан сэргийлж, нүүрний өнгө сэргэдэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!