Үргэлж шалтгаангүйгээр толгой нь өвддөг хүмүүс үүнийг заавал уугаарай!

Яасан ч мэдэгдэхгүй толгой өвдөж, эм уухаас өөр аргагүй болох үе олон хүнд тохиолддог. Харин энэ үед та элдэв эм уухаас илүүтэй энэхүү бэлдмэлийг уугаарай. Байгалийн аргаар толгойн өвдөлтөө намдаах нь эм ууснаас хэдэн зуу дахин сайн гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

Арга #1 – Хушга болон зөгийн бал

5 ширхэг хушгыг нухаж, нэг халбага зөгийн балтай хольно. Үүн дээрээ багахан нунтаг цагаан гаа болон нунтаг шанцай хийж амтлаарай. Бэлдмэлээ хөргөгчинд хийж хадгалах бөгөөд хоолноосоо өмнө 1 халбагыг иднэ. Нийтдээ өдөрт 3 удаа идэхэд хангалттай.

Арга #2 – Сонгины шүүс болон зөгийн бал

Сонгины шүүсийг шахаж, зөгийн балтай хольж бэлтгэнэ. Үүнээсээ өдөрт мөн л 3 удаа жижиг халбагаар ууна. Энэ нь дархлааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулна. Ингэснээр та ахин толгойн өвдөлтөөс айж эмээх шаардлагагүй болох юм.

Арга #3 – Байгалийн шүүс

Та болж л өгвөл байгалийн цэвэр шүүс өөрөө бэлтгэн ууж байгаарай. Энэ нь таныг толгойн өвдөлтөөс салгах төдийгүй дотор эрхтнүүдийг эрүүлжүүлж, үйл ажиллагааг нь дэмжинэ.

Арга #4 – Хоолоо зохицуулах

Биеийг сэргээж, цусны судсыг цэвэрлэх нэгээхэн арга бол хоол ундаа тохируулах юм. Та өглөөний цайгаа уухаас 30 минутын өмнө нэг ширхэг мандарин, атга үзэм, хушга идэж байгаарай. 15-20 минутын дараа аяга бүлээн усанд багахан зөгийн бал, зүсэм нимбэг хийж уух хэрэгтэй. Дахин 15-20 минутын дараа өглөөний цайгаа ууж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!