Хамгийн баян эгч дүүс: Кардашианы гэр бүлийнхний хөрөнгийн хэмжээ

Кардашианы гэр бүлийнхэнд хүн болгон дуртай биш ч гэлээ хамгийн баян гэр бүлийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэднийг 2020 оны 4-р сарын байдлаар хөрөнгийнх нь хэмжээгээр доороос нь дээш жагсаасан жагсаалтыг танилцуулж байна.

9. Роб Кардашиан – 10 сая доллар

Ганц эрэгтэй дүү нь буюу Роб Кардашиан 10 сая долларын хөрөнгөтэйгээр хамгийн адагт жагсаж байна. Тэрээр “Keeping up with the Kardashians” шоугаар олны танил болж байсан ч хэл амнаас залхаж удалгүй нэрээ татсан билээ.

8. Клое Кардашиан – 40 сая доллар

“Ердөө л” 40 сая долларын хөрөнгөтэй тэрбээр эгч дүүсээсээ хамгийн даруухан нь гэгддэг. “Keeping up with the Kardashians” шоуны хажуугаар өөрийн хэд хэдэн шоу төслийг удирдан явуулдаг тэрбээр Инстаграмаар мөн их хэмжээний мөнгө олдог.

7. Кендал Женнер – 40 сая доллар

Загварын ертөнцөд гялалзаж яваа тэрбээр эгчтэйгээ адил хөрөнгөтэй ч түүнээс удалгүй хол илүү давах нь тодорхой биз ээ.

6. Куртни Кардашиан – 45 сая доллар

Тэрээр өөрийн нэрийн хэд хэдэн реалити шоуны ачаар 45 сая долларын хөрөнгө босгож чаджээ. Мөн л тэрээр Инстаграм болон бусад нийгмийн сүлжээгээр мөнгө олдог.

5. Крис Женнер – 90 сая доллар

Кардашианы гэр бүлийнхний гол тулгуур буюу ээж нь: Крис Женнергүйгээр тэднийг хэрхэн төсөөлөх билээ. Охид нь ч түүнийг “momager” буюу ээж менежер хэмээн дууддаг. Шоу бизнесийн ертөнцөд тэрбээр аль хэдийн хөлөө олсон бөгөөд өдгөө 90 сая ам. Долларын хөрөнгөтэйгээр 5-д орж байна.

4. Кэйтлин Женнер – 100 сая ам доллар

Энэ гэр бүлийнхнийг мэдэхгүй хүмүүүсийн толгойг эргүүлэм зүйл болсон нь аав нь хүйсээ солиулж эмэгтэй болсон явдал юм. Тамирчин Брюс Женнерээс хатагтай Кэйтлин Женнер болсон түүний нийт хөрөнгийн хэмжээ 100 сая ам доллар.

3. Канье Вест – 250 сая доллар

Ким Кардашианы нөхөр, реппер Канье Вест урлагийн ертөнцөөс мөнгө олохоос гадна өөрийн нэрийн “Yeezy” брэндээр асар их ашиг олж байгаа. Шинээр гаргасан загвар болгон нь гарсан даруйдаа л дуусч дэлхий нийтийг хөдөлгөөнд оруулдаг гэхэд хилсдэхгүй.

2. Ким Кардашиан – 370 сая доллар

Кардашианы гэр бүлийнхнийг ихэнх хүмүүс хамгийн анхлан түүний тусламжтайгаар л мэддэг болсон биз ээ. Тэрээр 2019 оныг нийт 377 сая ам.долларын хөрөнгөтэйгээр өндөрлүүлсэн аж. Тэрээр шоу бизнесээс ашиг олох төдийгүй инстаграм, гоо сайхны бүтээгдэхүүн, мөн өөрийн нэрийн дотуур хувцасны брэндээр ч ашиг орлогоо нэмэгдүүлдэг болсон .

1. Кайли Женнер – 1 тэрбум доллар

Хамгийн бага дүү буюу Кайли Женнер “Форбес” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян, залуу тэрбумтнуудын жагсаалтыг 21 насандаа тэргүүлсэн байдаг. “Kylie Cosmetics” гоо сайхны брэндээ гаргаснаар энэхүү жагсаалтанд багтаж залуу тэрбумтан болж чаджээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!