Нимбэг, перец, давс гурвын тусламжтайгаар 9 төрлийн өвчнөөс салж чадна!
Давс, перец болон нимбэгний шүүсээр бид хоолоо амталж иддэг шүү дээ. Тэгвэл эдгээрийг хольж хэрэглэснээр, та олон төрлийн өвчнөөс салах боломжтой аж.
Ханиадыг эдгээнэ
Тал нимбэгний шүүсийг аяга буцалсан усанд хийж, 10 минут байлгаарай. Дараа нь дулаан хөнжлөө нөмөрч, уух хэрэгтэй. Ингэснээр таны хөлс асгарч, ханиад ор мөргүй арилах болно.
Дотор муухайрахыг болиулна
Дотор муухайрахыг болиулахын тулд аяга буцалсан усанд нэг халбага нимбэгний шүүс, нэг халбага хар перец хийж хутгаарай. Үүнийг ууснаар дотор сэргэж, огиудас цутгаж байсан мэдрэмж үгүй болох аж.
Астмаг эмчилнэ
2 хумс сармис, 10 ширхэг бөөрөнхий перец, 15 ширхэг базиликийн навчийг буцалсан усанд хийгээрэй. Зөөлөн гал дээр 15 минут байлгана. Бэлдмэлээ шүүж, зөвхөн шингэнийг нь авч, шилэн саванд хийж хадгална. Үүнийгээ зөгийн балаар амталж, өдөр бүр уугаарай.
Хоолойн өвдөлтийг намдаана
Нэг халбага нимбэгний шүүс, нэг халбага хар перец болон жижиг халбага давсыг буцалсан аяга усанд хийнэ. Хоолойны өвдөлтөө намдаахын тулд тус бэлдмэлээр хоолойгоо зайлаарай.
Шүдний өвдөлтийг намдаана
Тал халбага хар перец болон сармисны тосыг хольно. Үүнийгээ өвдсөн шүдэндээ түрхэх бөгөөд хэдхэн минутын дараа өвчин байхгүй болсон байх болно.
Жингээ бууруулна
2 халбага нимбэгний шүүс, халбаганы дөрөвний нэг хар перец, нэг халбага зөгийн балыг аяга буцалсан халуун усанд хийгээрэй. Үүнийг ууснаар цусны эргэлт болон хоол боловсруулах системийн үйл ажиллагаа сайжирч, богино хугацаанд жингээ бууруулахад тусална.
Хамар битүүрлийг арилгана
Харшил, ханиад зэргээс болж, хамар битүүрэх үед бидний санал болгох аргыг ашиглаарай. Перец, шанцай, гоньд зэрэг хурц үнэртэй бүтээгдэхүүнүүдийг хольж, үнэрлээрэй. Ингэснээр богино хугацаанд хамрын битүү арилна.
Хамраас цус гарахыг болиулна
Хөвөнг нимбэгний шүүсэнд дүрж, хамартаа хийгээрэй. Ингээд л хамрын цус тэр дороо тогтоно.