Үсний ангижруулагчаа гэртээ хийх 6 арга

Үс өнгөө алдаж салаалах, цахилгаанжиж соронзлогдох нь хуурайшиж, ангижруулагч болон тэжээлийн тосоор “цангасных”. Тэгвэл заавал химийн найрлагатай ангижруулагч хэрэглэлгүйгээр гарын доорх материалаар гэртээ үсний ангижруулагч хийх боломж байна. Үүнд:

1. Уксус, өндөг

Орц: 2-3 өндөг, 1 халбага зөгийн бал, 1-2 халбага оливийн тос, 1 халбага уксус, 2 халбага лимоны шүүс.

Бүгдийг нь сайтар холиод үсээ угаасны дараа үсэндээ түрхэж 10-15 минут байлгаад усаар зайлна.

2. Гадил

Орц: нэг гадил, 3 халбага зөгийн бал, 3 халбага сүү, 3 халбага оливийн тос, нэг өндөг

Гадилаа нухашлаад сүү, оливийн тос, зөгийн балаараа шингэлж холиод үсэндээ түрхэж 15-30 минут байлгаад усаар сайтар зайлна. Гадил нь гэмтэж хугарсан үсний өнгийг сэргээж гэмтлийг багасгана.

3. Кокосын тос, зөгийн бал

Орц: 2 халбага кокосын тос, нэг халбага зөгийн бал

Үсээ түрхэж 10-15 минут байлгаад угаана. Кокосын тос нь үсийг зөөлхөн болгоод зогсохгүй ургалтыг хурдасгаж, өнгийг сэргээнэ.

4. Алимны цуу

Орц: 2 халбага алимны цуу, нэг халбага зөгийн бал, 2 халбага ус

Үсээ угаасны дараа хуйхандаа хүргэлгүй үсний уг үзүүр болон дунд хэсэгт түрхээд зайлалгүй хатаана.

5. Тараг

Орц: 1 өндөг, 1 аяга тараг

Нэг жижиг аяга тараганд нэг ширхэг өндөг хийгээд үсэндээ түрхэж 15-30 минут байлгаад усаар зайлна. Тараг нь хуйханд бугласан бохирдлыг сайтар цэвэрлэж өгдөг.

6. Зуун наст

Орц: нэг халбага нимбэгийн шүүс, 4 халбага зуун наст (ургамлын доторх гел)

Үсэндээ түрхээд 5 минут байлгаад усаар угаана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!