Байнга өмсөж болох бидний дуртай 5 загвар

2019 он бол загварын ертөнцөд өөрчлөлт болон дурсамж авчирсан жил байлаа. Энд бид цаашдаа ч үл хоцрогдох загварын 5 трэнд болон олон хүнд таалагдаагүй 5 загварын танилцуулж байна.

1. ДУРТАЙ: Jumpsuit

70-аад оны үед ид моданд орж байсан үргэлж хувцсыг “ажилчдын хувцас” ч гэж нэрлэдэг. Загварлаг, этгээд, үзэмжтэй харагддаг энэхүү хувцасны сул тал нь тайлахад бага зэрэг хэцүү, бие засахад хүндрэлтэй байдагт л оршино.

ДУРГҮЙ: Жижиг шил

Нарны шил бол нүд, түүний эргэн тойрны орчмыг нар салхинаас хамгаалж гялбахаас сэргийлэх учиртай. Маш олон хүний таашаалд нийцсэн энэхүү шилэнд эсрэгээрээ бас мөнхүү тооны хүн дургүй байдаг. Би ч адил дургүй учраас цаашдаа өргөн трэнд болж битгий дэлгэрээсэй хэмээн бодож сууна.

2. ДУРТАЙ: Эрээн футболк

Цагаан богино ханцуйтай цамцыг өөрийн гараар өнгөнд оруулах бичлэгийг уншигч та олон удаа үзсэн байх. Тэгвэл яг тэр трэнд чинь Прада, Стелла Маккартни зэрэг алдартай брэндүүдийн бүтээл болж цаашдаа ч хоцрогдохгүй байх шинжтэй байна шүү.

ДУРГҮЙ: Бичил цүнх

2019 онд “агшиж” хэмжээ нь жижигссэн зүйл ганцхан нүдний шил биш ээ. Хэдийгээр өхөөрдөм харагдах ч өдөр тутмын амьдралд тийм ч хэрэгцээтэй эд биш бололтой.

3. ДУРТАЙ: Бермуда шорт

Бермуда шорт буюу өвдөг хүрсэн жинсэн шортыг юун дээр ч зохицуулан өмсөж болохоос гадна энэ нь хүний биеийн пропорцыг зохистой харагдуулах давуу талтай.

ДУРГҮЙ: Том мөр

80-аад оноос гаралтай энэхүү загвар нь биеийг өргөн том, овортой харагдуулдаг.

4. ДУРТАЙ: Торгон даашинз

Мөн л 90-ээд оноос гаралтай гулгаж унасан торгон материалтай даашинз нь эмэгтэйлэг төрхийг илүү тодотгож өгдөг.

ДУРГҮЙ: Амьтны хээ

Бар, ирвэсийн хээтэй хувцас хэрэглэл нь хэзээнээс л өөрийн байр сууриа загварын ертөнцөд хадгалж ирсэн ч тийм ч зохимжтой харагддаггүйг нуух юун. Ялангуяа эрчүүд ийм хээтэй хувцсанд тун дургүй байдаг юм билээ.

5. ДУРТАЙ: Тод өнгөнүүдийн зохицол

Нэг дор ганцхан тод өнгийн хувцас өмсөх дүрэм тэртээ хойно хоцорчээ. Харин түүний оронд олон 2-3 тод өнгийг хоршуулан өмсөх трэнд дэлгэрэв. Жишээлбэл: улаан ягаан, шар ногоон, цэнхэр ягаан гэх мэт.

ДУРГҮЙ: Дугуйчны шорт

Тамирчин загвартай хар бариу өвдөг хүрсэн шортыг фитнесийн зориулалтаар л өмсөх хэрэгтэй ч бусад хувцастай зохицуулах нь тааламжтай харагдахгүй л болов уу.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!