Нүүрнийхээ хэлбэрт тохируулан нүдний шилээ хэрхэн сонгох вэ?

Нарны шил гэдэг бол хэн бүхний зуны хамгийн чухал гоёл байдаг билээ. Зөвхөн гоёхоос гадна таны нүд болон арьсыг гадны биетээс хамгаалах , таны нүдний ядарсан байдлыг нуудаг мөн царайны ерөнхий төрхийг зөв цэгцтэй харагдуулж өгдөг эмэгтэй хүн бүрт заавал байх ёстой гоёлуудын нэг яахын аргагүй мөн байдаг. Үүний тулд бид нарны шилээ зөв сонгох хэрэгтэй.

1. Дугуй хэлбэр

Энэ хэлбэрийн нүүрний урт өргөний хэмжээ тэнцүү байдаг. Эрүүний хэлбэр хурц өнцөггүй тэнцүү , Үсний зураас нь мөн адил дугүй байдаг. Энэхүү хэлбэрийн нүүрэнд бараан хүрээтэй шил зохицдог. Энэ нь нүүрийг нарийсгаж өгөн зууван хэлбэрлүү таны нүүрний хэлбэрийг дөхүүлнэ. Нүүрний пропорцыг тэнцвэржүүлэхийн тулд шилний өргөн нь уртаасаа илүү хэмжээтэй байхыг сонгоорой. Ингээд дугуй хэлбэрийн нүүрэнд тохирох шилнүүдийг танд санал болгоё.

Зохистой нүүрний шилнүүд:

  • Тэгш өнцөгт эсвэл дөрвөлжин хэлбэртэй шилнүүд
  • Мууран шил
  • Эрвээхий шил
  • Нарийхан гартай шил
  • Нисгэгч шил (Aviator)
  • Аяны шил (Wayfarer)

Харин үл тохирох шилнүүд:

  • Дугуй шил
  • Нарийн хүрээтэй шил
  • Хурц өнцөгтэй шил
  • Өнгө өнгийн линзтэй шил
  • Хөмсөг хаасан шил
  • Янз бүрийн геометрийн хэлбэртэй шил зүүхээс татгалзах хэрэгтэй.

2. Зууван хэлбэр

Энэ хэлбэрийн нүүрний урт нь өргөнөөсөө илүү урт, дугуй эрүүтэй , Хацрын яс нь нүүрний хамгийн том хэсэг нь болдог. Мөн духны өргөн нь эрүүний өргөнөөс ялимгүй урт байдаг. Хэрвээ таны нүүр зууван хэлбэртэй бол шил сонгохдоо та өөрийхөө нүүрний хэлбэрийг хадгалж үлдэхээр шил сонгох хэрэгтэй. Учир нь энэ төрлийн нүүрний хэлбэр нь хамгийн зөв хэлбэрт тооцогддог учир та зууван хэлбэрийн нүүртэй бол тун азтай юм. Тийм учраас том нарны шилнээс татгалзах хэрэгтэй. Шилний хүрээ нь таны нүүрний өргөнтэй тэнцүү эсвэл бага зэрэг илүү байх ёстой. Шилний дээд хэсэг нь хөмсөгтэй тэгш хэмд байх хэрэгтэй. Ингээд танд зууван нүүрний хэлбэрт тохирох шилнүүдийг санал болгоё.

Зохистой нүүрний шилнүүд:

  • Зөөлөн хүрээтэй шилнүүд буюу хурц өнцөггүй дугуй эсвэл зууван хэлбэртэй шил
  • Эрвээхий шил
  • Мууран шил
  • Нисгэгч шил ( Aviator)

Үл тохирох шил:

  • Хурц хүрээтэй шилнүүд
  • Хэтэрхий том шил
  • Хэтэрхий өргөн шил
  • Нарийхан хүрээтэй шил зүүхээс татгалзах хэрэгтэй.

3. Дөрвөлжин хэлбэр

Энэ төрлийн нүүрний хэлбэрийн өргөн ба урт нь бараг тэнцүү байдаг. Эрүү нь өргөн мөн хурц өнцөгтэй хэлбэртэй байдаг. Хацрын яс, шанаа, духны өргөн адилхан. Үсний зураас нь шулуун байдаг. Хурц өнцөгтэй эсвэл тэгш өнцөгт хүрээнүүд нь таны нүүрний хэлбэрийг улам л дөрвөлжин харагдуулах учир та нүүрний хэлбэрээ тэнцвэртэй харагдуулж зөөллөхийн тулд бөөрөнхий шил сонгохыг зөвлөж байна. Ингээд танд дөрвөлжин хэлбэрийн нүүрэнд тохирох шилнүүдийг санал болгоё.

Тохирох шилнүүд:

  • Том шилнүүд
  • Шилний хүрээ нь таны царайны өргөнтэй тэнцүү шилнүүд
  • Олон өнгийн хүрээтэй шилнүүд
  • Зууван , дугуй , нулимсны хэлбэртэй хүрээтэй шилнүүд
  • Хүрээгүй шилнүүд
  • Мууран шил
  • Нисгэгч шил ( Aviator)

Үл тохирох:

  • Хурц өнцөгтэй тэгш өнцөгт шилнүүд
  • Нарийхан жижигхэн хүрээтэй шилнүүд
  • Шилний хүрээ нь таны нүүрний өргөнөөс илүү байх шилнүүд үл зохицно.

4. Тэгш өнцөгт хэлбэр

Энэ хэлбэрийн нүүрний урт нь өргөнөөсөө илүү , хацрын яс, шанаа духны өргөн тэнцүү. Эрүү нь өргөн өнцөгтэй мөн үсний зураас нь бараг л шулуун байдаг. Иймэрхүү нүүрний хэлбэрт том шилнүүд зохидог. Шилний линз ууссан байвал зүгээр. Нарийхан хүрээтэй мөн шилний хүрээ нь арьсны тань өнгөтэй зохицож байвал тохиромжтой.

Тохирох шилнүүд:

  • Том хүрээтэй шилнүүд
  • Том хүрээтэй нисгэгч шил
  • Дугуй хүрээтэй шилнүүд

Үл зохицох шил:

  • Нарийхан хүрээтэй шил
  • Жижиг шил
  • Хэтэрхий өнгөлөг олон янзын өнгийн хүрээтэй шилнүүдээс аль болох татгалзах хэрэгтэй.

5. Зүрхэн хэлбэр

Энэ төрлийн нүүрний хэлбэрийн урт нь өргөнөөсөө илүү. Эрүү нь нүүрний хамгийн нарийн хэсэг болж өгдөг бөгөөд дух нь хамгийн өргөн байдаг. Урвуу харсан гурвалжин хэлбэртэй энэ нүүрний хэлбэр нь духнаас эхлээд эрүү рүү нарийсч өгдөг. Хэрэв та зүрхэн хэлбэрийн нүүртэй бол нүүрнийхээ доод хэсгийг илүү өргөн харагдуулж өгснөөр та өөрийн нүүрний хэлбэрийн тэнцвэрийг хадгалж чадна. Хэтэрхий том шил зүүх хэрэггүй. Яагаад гэвэл таны нүүрний дээд хэсгийг улам том харагдуулах болно. Та илүүтэйгээр нүүрнийхээ өргөнтэй тэнцүү өргөнтэй шилийг сонгох нь зүйтэй.

Тохирох шилнүүд:

  • Дугуй шилнүүд
  • Нарийхан хүрээтэй өргөн гартай шилнүүд
  • Шилний гар хэт дээшээ биш байвал зүгээр
  • Нисгэгч шил
  • Аялагч шил
  • Хүрээгүй шил
  • Өнгөлөг хүрээтэй шилнүүд

Үл тохирох шилнүүд:

  • Том хүнд хүрээтэй шилнүүд
  • Хэтэрхий хурц хүрээтэй шилнүүд
  • Хөмсөг далдалсан шилнүүд
  • Эрвээхий эсвэл нулимсан хэлбэртэй шил
  • Мууран хэлбэртэй шил
  • Олон өнгийн хүрээтэй шилнүүд тохиромжгүй болно.

6. Гурвалжин хэлбэр

Энэхүү нүүрний хэлбэр нь урт нь өргөнөөсөө хальт илүү мөн өргөн тэгш өнцөгтэй эрүү, хацрын яс болон дух нь нарийхан байдаг. Таны зорилго бол дээд хэсгээ илүү өргөн болгож нүүрний хэлбэрээ тэнцвэржүүлэх юм. Танд том хүрээтэй шил мөн хөмсөг нь зузаан байвал тохиромжтой. Шилний доод хэсэг нь дөрвөлжин эсвэл тэгш өнцөгт байж болохгүй бөөрөнхий байх хэрэгтэй. Ингэснээр таны нүүрний доод хэсгийг зөөллөж өгөх юм.

Тохирох шилнүүд:

  • Элдэв чимэглэлгүй дугуй шилнүүд
  • Нисгэгч шил
  • Ууссан линзтэй мууран шил
  • Хүрээгүй шил

Үл тохирох шил:

  • Тас хар өнгөтэй мууран шил
  • Дөрвөлжин эсвэл тэгш өнцөгт хүрээтэй шил
  • Нарийхан жижиг хүрээтэй шил
  • Доод хэсэг нь хурц өнцөгтэй шилнүүд нь үл тохирно.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!