Гэртээ хэзээ ч байлгаж болохгүй 6 зүйлс

Фэнг Шүй-ийн ухаанаар бол гэрт огтхон ч байлгаж болохгүй хэд хэдэн зүйлс бий. Эдгээр байсан цагт орлого тасалдах, хэрүүл тэмцэл үргэлжлэх, эрүүл мэнд муудах зэрэг сөрөг энергитэй зүйлс гэрээс тасрахгүй гэж үздэг байна.

1. Хагархай, бутархай, бүтэн биш зүйлс

Хагархай, сэтэрхий аяга таваг, эвдэрхий жаазтай зураг зэрэг зүйлс нь санхүүгийн амьдралд сөргөөр нөлөөлнө.

2. Зогссон цаг

Баттерей нь дууссан цаг гэрт байснаар амьдрал идэвхигүй зогсонги болно хэмээн үздэг.

3. Гунигтай агуулга бүхий зураг

Харахад л гуниг төрөхүйц, эсвэл сөрөг сэтгэгдэл мэдэгдэхүйц зураг, урлал, хатгамал нь гэрийн уур амьсгалыг алдагдуулж, сөрөг энергээр дүүргэж байдаг.

4. Кактус

Кактус бол ус ихээр шингээдэг ургамал, харин ус бол хүний сэтгэлийн хөдөлгөөнийг тогтворгүй болгодог хэмээн Фэнг Шүй-ийн ухаанд гардаг. Иймээс кактусыг гэртээ биш ажил дээрээ байлгах хэрэгтэй.

5. Түнжин муутай хүнээс авсан эд зүйлс

Харилцах дургүй, эсвэл хэрэлдэж маргалдсан хүнээс авсан эд зүйлсийг дотроо дурамжхан авч байсан бол түүнийгээ гэртээ хадгалах хэрэггүй. Энэ нь асар их сөрөг энергийн хуримтлалыг үүсгэж, гэр бүлийн харилцаанд эргээд муугаар нөлөөлдөг.

6. Хиймэл цэцэг

Фэнг Шүй бол амьд биет, эд зүйлсээр төлөөлүүлдэг ухаан. Тиймээс хиймэл цэцэг, ургамлыг гэртээ байлгах хэрэггүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!