Пүнтүүзтэй салат хийх жор

Солонгос хоолны хамгийн гол хачир чапчае буюу пүнтүүз мөөгтэй салат хийх жорыг орууллаа. Орц багатайгаас гадна хийхэд амархан хурдан учир танд таалагдана гэж найдаж байна.

Орц:

  • Пүнтүүз – 200 гр
  • хатаасан мөөг – 100 гр
  • Лууван – 1 ширхэг
  • Амтат чинжүү – 2 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг
  • Ногоон сонгино – 6 ширхэг
  • Бор мөөг – 1 аяга
  • Гүнжидийн тос
  • Соё соус
  • Сахар
  • Хар перец

Хийх арга:

1. Эхлээд пүнтүүзээ халуун усанд 1-2 цаг зөөлөртөл нь дэвтээнэ. Энэ хооронд лууван, амтат чинжүү, ногоон сонгиноо урт нарийхан хэрчиж бэлдээрэй.

2. Хар мөөгөө дэвтээж, бор мөөгөө угааж мөн нарийхан хэрчээд амтлах хэмжээгээрээ соё соус, давс, хар перец, гүнжидийн тос, сахараар амтална.

3. Хайруулын тавгаа халаагаад жижиг хэрчсэн сонгино, мөөг, лууван, амтат чинжүү, ногоон сонгиноо зөөлөртөл нь хуурна.

4. Дээрээс нь пүнтүүзээ усыг нь сайтар шүүгээд хийж хамтад нь хуурна. Үүн дээрээ ахин гүнжидийн тос, соё соусаа хийж бор өнгөтэй болтол нь хуурна.

5. Амтлагч бүх орцонд шингэх хүртэл ойролцоогоор 2-3 минут болгоод аваарай. Хөргөөж хэрэглэвэл тохиромжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!