Биеийнхээ аль хэсэгт шивээс хийлгэж болохгүй вэ?

Шивээс хийлгэж байгаа хүмүүсийн 43 хувь нь ямар нэг зүйлийг шүтэж хийлгэдэг бол 37 хувь нь стилээ шинэчлэх гэж хийлгэдэг гэх мэдээлэл бий. Харин биеийнхээ энэ хэсгүүдэд шивээс хийлгэх нь өвдөлт ихтэйгээс гадна биед тодорхой хэмжээгээр муу байдаг байна.

1. Тохой

Тохойны арьс зузаан учраас шивээсний будаг удаан тогтдоггүй, шивэхэд хэцүү хатуу байдаг. Тохойны арьс мөн үргэлж хуурай байдаг учраас нэгэнт шивээс хийлгэсэн тохиолдолд байнга чийгтэй байлгахгүй бол бал нь хурдан арилдаг гэнэ.

2. Суга

Хүний биеийн хамгийн нимгэн арьстай хэсэг бол суга учраас хамгийн өвдөлт ихтэй байх болно.

3. Тахим

Мөн л нимгэн арьстай төдийгүй мэдрэлийн судлуудын төгсгөл энд байрлаж байдаг.

4. Гар, хуруу

Орчин үед эрэгтэй гэлгүй олон эмэгтэйчүүд гар хуруун дээрээ шивээс хийлгэх болжээ. Гар хамгийн ихээр нар салхинд ил байдаг хэсэг учраас хурдан арилах магадлалтай.

5. Хавирга

Гоё харагдана л даа, гэхдээ шивээс хийлгэхэд ясанд тулж байгаа учраас маш их өвдөлттэй байх болно.

6. Нүүр

Эмзэг мэдрэмтгий арьстайгаас гадна олон тооны мэдрэлийн цэгүүд байрладаг. Түүнчлэн нүүрэн дээр хийлгэсэн шивээс их л удаж 2-3 жил л болдог аж.

7. Шагай болон бугалга

Мөн л яс ихтэй хэсэг учир маш их өвдөлттэйгээр хийлгэх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!