Өдөр бүр салфеткан маск тавьснаар гарах 5 өөрчлөлт

Нүүр, хүзүүний арьсыг залуу, чийглэг, толигор бөгөөд цэвэр хэвээр нь хадгалах хамгийн сайн арга бол маск юм. Шавар маск, салфеткан маск, зуурдаг маск гээд олон төрлийн маск байгаа ч шууд үр дүнгээ үзүүлдэг нь салфеткан маскны төрөл юм. Салфеткан маскыг өдөр бүр, эсвэл өнжөөд нэг (бүр чадахгүй бол 7 хоногт 2-3 удаа) нүүр болон хүзүүндээ тавьснаар бидний арьсанд дараах өөрчлөлтүүд мэдэгдэхүйц гарч эхэлдэг.

1. Хангалттай чийгшүүлж өгнө

Салфеткан маскны төрлүүд нь дотроо үрчлээ багасгах, цайруулах, гүн чийгшүүлэх, арьс чангалах, нөсөө толбо бүдэгрүүлэх гээд өөр өөр зориулалттай ч бүгд чийгшүүлэх үйлчилгээтэй байдаг. Долоо хоногт дор хаяж 3 удаа тавих бөгөөд нэг тавихдаа зориулалтаас нь хамаарч 10-20 минутаас хэтрэхгүй тавих хэрэгтэй. Хэрвээ заасан хугацаанаас хэтэрч тавьбал чийгээ буцаагаад сорох талтай.

2. Мэдэгдэхүйц цайруулна

Тогтмол салфеткан маск тавьснаар арьсны өнгийг жигдэлж, нүдэн доорх хөх хүрээ, бүдэг нөсөө толбо зэргийг арилгаж цайруулж өгдөг. Сарын дараа гэхэд л та арьсанд гарч байгаа өөрчлөлтийг харах болно.

3. Арьсны бохирдлыг цэвэрлэж өгнө

Манай орны хувьд асар их тоосжилттой, орчны бохирдол ихтэйд тооцогддог. Тэгвэл салфеткан маск, ялангуяа шаврын орцтой эсвэл хөөсөрдөг маскнууд нь арьсны гадаргууг цэвэрлэж, гүн тэжээл өгч гоо сайхны бүтээгдэхүүн болоод нүүрний будаг сайтар шингэх үйл явцыг бэлдэж өгдөг байна.

4. Батгыг эмчилнэ

Нэгэнт гарсан батга болон бусад үрэвслийг намдааж, эдгэрэх процессийг хурдасгаж өгдөг. Түүнчлэн ахин батга гарахаас сэргийлж, нүхжилтийг багасгана.

5. Хөгшрөлт, үрчлээний эсрэг

Дух, зовхи, завьжний хэсгийн хялгасан үрчлээнүүдийг багасгаж, арьсыг чангалж, үрчлээтэх явцыг сааруулна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!