Галтогооны өрөө олон зуун жилийн турш хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Өнгөрсөн 5 зууны туршид галтогооны өрөө хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг дизайнерууд нэг загвар дээр тун чадварлагаар харуулжээ. Эндээс бид технологийн хувьсал бидний амьдралд хэр том нөлөө үзүүлж байгааг бэлхэн харж болно.

1. 16-р зууны үеийн галтогоо (1520-1620 он)

Цахилгаан зуух хэрэглээнд нэвтрэхээс өмнө ил зуух нь хамгийн дулаан, гол хэсэг байв. Мэдээж дахин халааж хэрэглэх, шарах зэргийг дан ганц ил зуухаар хэрхэн гүйцэлдүүлэх билээ. Ил зуухан дахь хоолны сав нь зэс, цагаан тугалгаар хийгдсэн бөгөөд бусад галтогооны сав хэрэглэгдэхүүнүүд төмрөөр хийгддэг байжээ. Голд байрлалтай ширээн дээр ихэнхдээ мах эвдэх, гурил зуурах гэх мэт бэлтгэл ажлуудыг хийх бөгөөд дээр болон хананы тавиур дээрх ваар савнуудад амтлагч, будаа гурил зэрэг бий.

2. 17-р зууны үеийн галтогоо (1680-1720 он)

Өмнөх зууныг бодоход дан ганц хэрэглээнээс илүүтэйгээр гоёлын деталь эд зүйлс зонхилжээ. Цайны шаазан аяганы ком хэрэглээнд нэвтэрч эхэлсэн үе. Халаалтын ханан дээрх зүйлийг харж байна уу? Энэ бол гал өрдөх механик төхөөрөмж, ингэснээр байн байн гал өрдөхгүй хоолоо халаах боломжтой болно.

3. 18-р зууны үеийн галтогоо (1720-1780 он)

Галтогооны ширээний хажуу дахь сандлаас харахад энэ үеэс эхлэн галтогоог зөвхөн хоол бэлдэх биш харин бөөндөө хооллох өрөө болж эхэлснийг анзаарч болно. Яндангийн суурилуулалт орж ирснээр галтогооны ажлыг илүү хөнгөвчилж эхэлсэн. Ханын шүүгээнүүд дан ганц тавиур хэлбэрээр биш өлгүүр хэлбэрээр ч байрлаж эхэлсэн болно.

4. 19-р зууны үеийн галтогоо (1870-аад оны үе)

Зуух энэ үеэс л илүү дэвшилтэт болж, ханын шүүгээнүүд өөрчлөгдөж эхлэв. Мөн боловсон угаалтуур галтогоонд нэвтэрч, орчин үеийн галтогооны загвар бүрэлджээ. Энэ үед гарч ирсэн хамгийн том дэвшил бол ханын шүүгээ юм.

5. 20-р зууны үеийн галтогоо (1960-аад оны үе)

Галтогоотой холбоотой бүх л хэрэгслүүд шинэчлэгдэж, цахилгаан барааны эрин үе эхэллээ. Хөргөгч, цахилгаан зуухаар зогсохгүй цэвэр цэмцгэр байхад илүү дөхсөн плитан хана, гөлгөр хулдаасан шал зэргийг ч дурьдах нь зүйтэй. Аяганы шүүгээн дотор автомат талх шарагч, кофе чанагч байгааг ч мартаж болохгүй.

6. 21-р зууны үеийг галтогоо (2020 он)

“Цэлгэр”, “цэмцгэр” хэмээх тэмдэг нэрүүд бидний үеийн галтогоог төлөөлнө. Чулуун цэмцгэр тавцан, хэрэглэхэд хялбар мөртлөө үзэмж сайтай цахилгаан бараанууд, бүхэлдээ минималист хэв загвар бүхий тавилгууд орчин цагийн галтогооны хамгийн гол зүйлс юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!