Маникюрт орохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

Энгийн хумсны будгаар будах нь санхүүгийн хувьд хэмнэлттэй мэт боловч ганц удаагийн хувцас угаалтаар л ирмэг нь арилаад хуулраад ирдэг болохоор бид салонд очиж маникюрт ордог. Гэвч маникюрт орох нь дараах сул талуудтай.

1. Хумсыг амархан гэмтээнэ

Хумс нь арьстай л адилхан амьсгалж байдаг “эрхтэн”. Үүнийг зузаан суурь будаг, өнгийн будаг, будаг тогтоогчоор түгжиж хаяад хэдэн долоо хоногоор нь байлгах нь хумсыг шарлуулан нимгэрүүлж, гэмтээдэг.

2. Хамгийн чанартай будгаар будуулж байгаарай

Гадуурх салонуудаас харахад хятад, япон, америк гелен будгуудаар ихэнхдээ үйлчилдэг. Мэргэжлийн хүмүүсээс нь асууж байгаад жирэмсэн хүмүүс будуулж болдог, амьсгалдаг будаг болон хамгийн сайн чанартай будгаар нь будуулж байгаарай. Энэ нь таны хумсыг бага гэмтээж амьсгалахад дөхөм болгож байдаг.

3. Хэт ягаан туяаны гэрлээс болгоомжил

Хумсны суурь будаг, өнгийн будаг, будаг тогтоогч зэргийг хурдан тогтоцтой хатаах зориулалттай хэт ягаан туяаны гэрлийг байнга ашигласнаар арьсанд нөлөөлж, хэт эмзэг арьстай хүнд хавдар үүсгэх эрсдэлтэй. Харин үүний оронд ЛЕД гэрэл байгаа үгүйг лавлаарай.

4. Будгаа хуулахдаа ч хумсаа хайрла

Хумсыг будахаас илүүтэйгээр будгаа арилгах явцаас хамаарч хумсны гэмтэл хэр ноцтой болох үгүй нь шийдэгдэнэ. Хэт ягаан туяагаар хатаагдаж, гелен будаг болон будаг бэхжүүлэгч тусгай лакаар хумсанд лав гэгч нь наалдсан учраас арилгахад тодорхой хэмжээний цаг орох нь бий. Үүнийг хэрвээ гэртээ арилгах гэж байвал ацетон шингээсэн хөвөн болон тугалган цаас ашиглаж ацетоноо хумсандаа сайтар шингээхийг зөвлөе. Эс бөгөөс ацетон дутуу шингээсэн будаг дутуу хууларч, хумсны өнгөн давхаргыг хамт хуулж хумсыг ихээр гэмтээх аюултай.

5. Маникюраас маникюрын хооронд хумсаа арчлаарай

Нэг будалтаас нөгөө будалтын хооронд хумсны тэжээл, чийгшүүлэх тос түрхэж хэвшээрэй.

6. Завсарлага ав

2, 3 сар дарааллан будах нь таны хумсыг итгэмээргүйгээр нимгэлж гэмтээнэ. Болж өгвөл будалт хоорондоо 2-4 долоо хоногийн зай авч байгаарай.

7. Өөрөө будаж сурах

Ингээд хамгийн аюулгүй, найдвартай арга бол өөрөө сайн будаж сурах явдал юм. Ингэснээр та эрүүл ахуйн шаардлага хангаж, хамгийн сайн будаг, маникюрын хэрэгслүүдийг өөртөө зориулаад зогсохгүй санхүүгийн хувьд ч мэдэгдэхүйц хэмнэлт хийж чадна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!