Хөлсөө заавал гаргах ёстой 5 шалтгаан

Хурдан хөлрөх, их хөлсөрхөг байхад дуртай хүн нэг их байхгүй л байх. Хувцас хурдан бохирдохоос гадна үс хурдан тослогтох, нүүрний будаг арилах, эвгүй үнэр гарах гээд сөрөг тал ихтэй хэдий ч бидний мэдэхгүй хэд хэдэн давуу талтай байдаг ажээ. Ялангуяа биеийг өөрөөр нь эдгээх, шимт бодисуудаар нөхөх зэрэг процессийг явуулдаг гэнэ.

1. Хөргөх механизм

Дасгал хийж бие халсны дараагаар хөлөрч, хөлс гарах нь жам ёсоороо явж байгаа үзэгдэл юм. Бие халах процесс нь зүрхний хэмнэл хурдасч байгаа бус харин тархины эд эсүүд халууныг бие махбодид мэдрүүлж байгаа хэрэг юм. Үүний дараагаар тархи хөлсний булчирхайг өдөөж, биеийн температурыг хөргөх шингэнийг бэлдэж байгааг үйл явцыг хөлс гарах гэж бид нэрлэдэг ажээ.

2. Биеэс бохирдол, хорыг гадагшлуулна

Хөлрөх үйл явц нь нөгөө талаараа биеийг цэвэрлэж байгаа явдал юм. Бид өдөр тутамдаа идэж буй хоол хүнс болон хүрээлэн буй орчноосоо ашигтай, ашиггүй бүхий л бактерийг шингээж авч, ашиггүйг нь харин шээс, хөлс, ялгадсаараа дамжуулан гадагшлуулж байдаг. эдгээрээс хамгийн өндөр үүрэгтэй нь хөлс юм. Ацетон, газолин зэрэг биед хуримтлагдсан хорт бодисууд хөлстэй хамт биеэс гадагшилдаг гэнэ.

3. Өвчний онош тавихад хөлс хамгийн чухал үүрэгтэй

Сүүлийн жилүүдэд эрдэмтэд хүний хөлснөөс давс, сахар, глюкоз, алкохолын хэмжээ зэргийг оношлоход ихээхэн анхаарах болжээ. Ингэснээр аливаа өвчний оношийг төвөггүй тогтоож, шаардлагатай эмчилгээг хийхэд цаг хэмнэх ашигтай ажээ.

4. Хөлсөнд антибиотек агуулагддаг

Хүн болгоны мэдээд байдаггүй бас нэг зүйл нь хүний хөлсөнд маш бага хэмжээний антибиотекийн төрөл агуулагддаг. Нарийвчилбал дермцидин хэмээх өргөн хүрээний нянгийн эсрэг пептид нь ямар ч бактерийн эсийн хананд наалдаж, устгалд оруулах процессийг түргэвчилж өгдөг ажээ. Ийм учраас л ханиад хүрч, халуурсан үед халуун шөл, цай оочилж хөлсөө гаргах ёстой гэдэг нь үнэн байна шүү.

5. Шархыг эдгээнэ

Хөлсний булчирхайнд шарх эдгээх эсүүд агуулагддаг бөгөөд эрдэмтэд үүнийг туршилтанд ч ашиглаж үзжээ. Үр дүн нь … мэдээж маш амжилттай буюу өөрөө эдгэрэхээс ч илүү хурдан байгааг нотолжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!