Харагддаг шигээ эрүүл биш 5 хүнсний бүтээгдэхүүн

Эрүүл мэндийн шалтгаантай хоолны дэглэм барих, жингээ хасах үед бид нүүрс ус багатай, таргалуулдаггүй хүнсний бүтээгдэхүүнүүд сонгож хэрэглэхийг хичээдэг. Гэтэл орц найрлагыг нь сайтар уншаагүй, олны ам дамжсан ярианаас үүдэлтэйгээр авч хэрэглэдэг зүйлс маань үнэн хэрэгтээ харагддаг шигээ тийм ч эрүүл бус байх нь бий. Тухайлбал:

1. Бүхэл үрийн болон хар талх

100 хувь бүхэл үрийн биш л бол хар талханд улаан буудай орж л байгаа учраас нүүрс устай хэвээр, баяжуулсан гурилтай байгаа гэсэн үг юм. Баяжуулсан гурилтай талх нь чихрийн агууламж багатай цагаан талхнаас ялгаа огт байхгүй.

2. Дэлгүүрийн тараг

Гадуур зарагддаг тарагнууд ихэнхдээ ашигтай бактери агуулсан, хүнсний эслэгтэй, сахаргүй, саванд нь бүрсэн элгэн гэх мэт эрүүл мэт уншигддаг. Гэвч үнэн хэрэгтээ бүгдэнд нь сахар болон сахар орлуулагч, тогтворжуулагч, хуурай сүү зэрэг илчлэг өндөртэй найрлагууд 15 гр болон түүнээс дээш хэмжээгээр ордог байна. Жимстэй таргийг бол ярих ч юм биш, сахарын орц болон өнгө амт оруулагч ихээр орсон байх бөгөөд ингэх тусмаа ундаа ууж байгаагаас ялгаагүй нөлөө үзүүлэхвий.

3. Сүши ролл

Сүши бусад хоолыг бодоход шингэц сайтай, тос өөх багатай учраас бид дуртай байдаг, тийм үү? Гэвч бас л үнэн хэрэгтээ нэг сүши ролл 120 ба түүнээс илүү калортай байдаг. Филаделфиа ролл бүр 500 кл калори байдаг ба энэ нь нэг том бяслагтай бургер идсэнтэй адил хэмжээний илчлэгийг өгдөг.

4. Мовьёосны хэрчим

Үзэм, жимс, хулууны үр, шоколадны үйрмэгээр амталсан мовьёосны хэрчим нь эрүүл хооллолтын амтат хачир мэт санагдавч нэг хэрчимдээ 28 гр ханасан тос, 24 грам сахар агуулдаг бөгөөд тус бүртээ 597 кл калор агуулдаг байна. Бараг л нэг уут сникерс гэсэн үг шүү дээ. Үүний оронд овьёосыг сүү, зөгийн балаар амталж идвэл хамаагүй бага илчлэгтэй байх нь ээ.

5. Буурцагны сүү

Буурцагны сүү нь цагаан хоолтнуудад тохиромжтой, сүүний хольцгүй сүү гэгддэг. Гэвч боловсруулсан шар буурцагны сүү нь бамбай булчирхайн өвчлөлд хүргэх эрсдэлтэй гойтроген хэмээх бодисыг ихээр агуулдаг аж. Цаашлаад шоколад болон жимсны хольцтой буурцагны сүүний нэг аяга болгонд 50 кл калор буюу 10 гр сахар нэмэгдэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!