Хамгийн хачирхалтай АТМ машинууд

Яг ч “ATM” биш л дээ. Монголчилбол автомат машин буюу бэлэн мөнгө, ундаа ус, чихэр, тоглоомыг мөнгөө хийсний дараагаар гаргаж өгдөг машинууд байдаг. Гэтэл зөвхөн эдгээр зүйлсээр үл хязгаарлагдаж санаанд оромгүй зүйлсийг арилждаг автомат машинууд дэлхий даяар нэг байдаг ажээ. Бас л сонирхолтой харагдаж байна шүү.

1. Нью-Йорк, Лос Анжелес, Даллас зэрэг Америкийн томоохон хотуудад аяган бялуу буюу “Cupcake” гаргаж өгдөг автомат машин байдаг.

2. Хятадын Нанжин хотод амьд үслэг хавчны автомат машин байх бөгөөд өдөрт дунджаар 200 амьд хавч энэ маягаар зарагддаг ажээ.

3. Тайванд нэг удаагийн амны хаалтны машин байдаг.

4. АНЭУ-ын Абу Даби хотод алтны автомат машин бий.

5. Автомат биш автомат машин Токиод байдаг. Зоосоо хиймэгц үйлчлэгч бүсгүй таны чихрийг гараараа гаргаж өгнө, ямрав дээ?

6. Лаазтай кофены автомат машин – Токио, Япон

7. Лос Анжелест батганы эсрэг эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүний автомат машин

8. Лондон дахь үнээний түүхий сүүний машин

9. Пуэрто Рико дахь чихэрний автомат машинаас чихэр авах тоолонд шүдний оо гарах бөгөөд “Шүдээ угаахаа битгий мартаарай” гэсэн бичиг гарч ирдэг аж.

10. Канадад эрүүл мэндэд арай бага хортой тамхины автомат машин байдаг.

11. Пенселвани мужийн Шипенсбургийн их сургуулиас жирэмснээс хамгаалах эмний машин зохион бүтээж, олон нийтэд танилцуулжээ.

12. Биткойныг бэлэн мөнгөөр солигч автомат машин – Лондон хот

13. Халуун бурритоны машин, нэг буррито 3 доллар – Лос Анжелес хот

14. Пиццаны бэлэн машинаас 10 инчийн пицца 90 секунтын дотор гарч ирнэ гээд боддоо – Лос Анжелес хот

15. Шилтэй салатны автомат машин – үнэ 8 доллараас эхэлнэ – Чикаго хот

16. Өөрийн хэрэглэдэггүй бараагаа сонголтоороо хэрэгтэй бараагаар солих автомат машин – Брүүклин

17. 25 нэр төрлийн тамхины машин – үнэ 2-20 долларын хооронд

18. Загасны түрсний машин – 5-500 долларын үнэтэй

19. Жижиг савлагаатай “Moet & Chandon” брэндийн оргилуун дарсны машин – Лондон хот

20. Хөлбөмбөгийн багийн өмсгөлийн автомат машиныг 2014 оны Бразил дахь ДАШТ-ийн үеэр олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлж байжээ.

21. Автомашины автомат машин – цагийн түрээс 3 доллар – Хятад улс. Харамсалтай нь агаарын бохирдлоос болоод энэхүү автомат машины үйл ажиллагаа зогсжээ.

22. Хурууны хээгээ уншуулан 15-20 доллар төлөөд эмчилгээний марихуан авдаг автомат машин

23. Агаарын хэмээс шалтгаалан үнээ өөрчилдөг ундааны автомат машин Испанид байдаг. Халуун өдөр байх тусмаа ундааны үнэ хямдарч, хүйтэн өдөр үнэтэй болдог.

24. Багет талхны машин – Франц улс

25. Шөнөжингөө өндөр өсгийт дээр бүжиж цэнгэсэн бүсгүйчүүдэд хамгийн хэрэгтэй автомат машин энд байна. Намхан, хөлд эвтэйхэн гуталны автомат машин – Калифорниа болон Невада мужуудад байдаг.

26. “Үндэсний Гүйлтийн Өдөр”-өөр гүйлтийн пүүзний автомат машин хэрэглээнд нэвтэрч байжээ – АНУ

27. Цахин ном уншигч “Kindler”-ийг дагалдах хэрэгслүүдтэй нь гаргаж өгдөг “Amazon”-оос гаргасан автомат машин

28. 1950-аад оны үеийн нарны тос шүршигч автомат машин – АНУ

29. Үс залгахад хэрэгтэй хиймэл үсний машин – АНУ

30. Хэрэглэсэн хуванцар саваа хийгээд оронд нь нохойны хоол, ус гаргаж өгдөг автомат машин – Турк улс

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!