Гадны хүмүүсийн гайхшийг бардаг Америкийн тухай баримтууд
Америк бол харь орныхны хувьд мөрөөдөл нь болсон газар. Гэвч энд 51 төрлийн өөр хууль үйлчилж, цаг агаарын эрс тэрс уур амьсгалууд зонхилж, өч төчнөөн төрлийн амьдралын хэв маяг буцалж байдаг аж. Тэдний сонирхолтой заримаас нь жишээ татан дурьдвал:
1. “Би амралтын өдрүүдээр найз охинтойгоо уулзах гэж 4 цаг машинаар зогсоо чөлөөгүй давхиж байж гэрт нь хүрдэг гэхийг сонсоод миний гадаад найзуудын нүд нь орой дээрээ гарч билээ” – Америк иргэн
2. АНУ-ын олон мужуудын ресторануудад кофе, мөстэй цайнуудыг нь дуусмагц ахин үнэгүй дүүргэж өгдөг. Гоё байгаа биз?
3. Хойд зүгийн мужууд тухайлбал Йова мужид нэг өдөр нь – 15 градус хүрээд 2 өдрийн дараа гэхэд +15 градус хүрдэг тогтворгүй “зөрүүд” цаг агаартай.
4. Техас мужийг элчилгүй их элсэн цөл болсон газар л гэж олон хүн боддог. Гэвч энд хотжилт гайхалтай бүрэлдсэн, бусад мужуудаас дутах зүйл огт байхгүй.
5. Нью-Йорк бол АНУ-ын цорын ганц хот бас муж гэсэн тодотголтой хэсэг юм.
6. “Хэрвээ би машинтайгаа ажил руугаа явбал 10 минут л болно, гэвч метрогоор явбал 2-3 цаг өлхөн орно шүү” – Америк иргэн
7. Америк бол үнэхээр том орон, ялангуяа зугаа цэнгэлийн хот Лас Вегаст очих юм бол та зүгээр л алмайрах болно. Зөвхөн энэ хотод л гэхэд 140-өөд мөрийтэй тоглоомын газар бий.
8. “How are you” бол зүгээр л мэндчилгээний үг, тэрнээс биш чиний ямар байх тэр хүнд огт хамаагүй гэх үү дээ”
9. АНУ-ын төв баруун хэсэгт байрлах Вайоминг мужид ердөө хоёрхон л урсдаг шат бий.
10. Тамхи татах нь “хамгийн балиар зуршил”-д тооцогддог бөгөөд ихэнх газруудад тамхи татахыг хориглосон журам байдаг.
11. “Би Өмнөд Африк гаралтай, манай нутагт саармаг маягийн Англи хэлний аялгаар ярьдаг. Гэвч би анх Америкт ирээд “R” үсгийн ямар аймар хэлдэг юм бэ гэж ихэд гайхсан шүү”
12. Америк хүмүүс их нийтэч. Тэд өөрт нь таалагдах л юм бол хэнтэй ч хамаагүй, юуны талаар ч хамаагүй яриа өдөж найз болж чаддаг хүмүүс.