Ээж маань тахианы махны оронд тахианы элэг худалдаж авдаг. Учир нь…
Хүмүүс зах ороод мах авахдаа үргэлж тахиа, гахай, хонь, үхрийн мах авдаг. Харин манай ээж дандаа тахианы элэг авдаг. Энэ бидний эрүүл мэндэд тустай бас тун ч сайхан амттай гэж ээж маань үргэлж хэлдэг юм. Иймд би та бүхэндээ ээжийнхээ хийж өгдөг амттай тахианы элэгний зууш бэлтгэх аргыг зааж өгөх гэж байна.
Орц:
- Тахианы элэг – 300-400 гр
- Өндөг – 2 ширхэг
- Сонгино – 1 ширхэг
- Давс – халбаганы гуравны нэг
- Наранцэцгийн тос – 50 гр
- Хар перец – амталгаагаар
Хийх арга:
- Тахианы элгээ эхлээд угаана. Үүнийгээ 1.5 см хэмжээтэй шоо дөрвөлжин хэрчээрэй.
- Сонгиноо арилгаж, жижиглэн хэрчинэ.
- Тосоо хайруулын тавганд хийж, сонгиноо 5-7 минут хуураарай.
- Үүн дээрээ хэрчсэн тахианы элгээ хийж, ойролцоогоор 15 минут хуурах ёстой.
- Эцэст нь өндгөө хийж, ахин хуурах бөгөөд давс болон перецээр амтална.
- Ингээд л таны амтат тахианы элэг бэлэн болох юм.
Фэйсбүүк сэтгэгдэл