Дуучин Лэди Гагагийн хамгийн үнэтэй хувцаснууд
Орчин үеийн урлаг, загварын ертөнц хоёрыг жинхэнэ утгаар нь холбосоор ирсэн дуучин Лэди Гага өдөр тутмын амьдралд ч тэр, улаан хивсний ёслолд ч тэр өөрийн байгааг тунхаглан зарлах мэт өмнө нь хэн ч өмсөж байгаагүй (магадгүй зориглож байгаагүй) хээнцэр ганган, сонин содон хувцас хэрэглэлүүдийг өмсдөг билээ. Тэгвэл түүний улаан хивсний ёслолд өмсөж байсан хамгийн үнэтэй (бүр байр, машинаас ч үнэтэй) хувцсуудыг танилцуулж байна.
10. Грэмми 2016 – 28 мянган доллар – Марк Жейкобс брэнд
9. VMAs 2010 – 100 мянган доллар – Сайн чанарын үхрийн зөөлөн борцолсон мах
8. Грэмми 2018 – 125 мянган доллар – Армани Прайв даашинз
7. Грэмми 2010 – 125 мянган доллар – Армани Прайв даашинз
6. Golden Globe Awards 2019 – 150 мянган доллар – Валентино даашинз
5. Вениц Фестивал – 150 мянган доллар – Валентино даашинз
4. “Star is Born” киноны Англи дахь нээлт – 400 мянган доллар – Александр Маккүйн ордны дизайнер Сара Бартоны бүтээл
3. Мет Гала 2019 – 2 сая доллар – Брэндон Максвеллийн бүтээл
Мет Гала бол уран бүтээлч, жүжигчдийн бүтээлч сэтгэхүй, гоо үзэсгэлэнгээ гайхуулж болох ганц талбар гэж хэлж болно. Харин Лэди Гага өнгөрсөн жилийн энэ үдэш бусдаас хол илүү байсан юм. Тэрээр 4 даашинз сольж өмсөн олныг гайхшруулсан. Нээлтэнд ирэхдээ өмссөн ягаан даашинз нь нүсэр том учраас 6 хүн тусалж хормойг нь барьж байсан юм. Харин үүний дотуур бас нэг хар даашинз, түүнийх нь дотуур ахиад нэг ягаан даашинз, хамгийн дотор талд нь үнэт чулуугаар урласан гоёлын дотуур хувцас байсан гэнэ.
2. Оскар 2016 – 8 сая доллар – Брэндон Максвеллийн бүтээл
Нөгөө алдарт махан даашинзыг урласан дизайнерийнхаа өмдтэй хослолыг өмссөнөөс гадна 90 каратын алмазан шигтгээтэй ээмэг, түүнтэйгээ хослуулсан сүйн бөгж зэрэг нь нийлээд 8 сая доллар хүрэх аж.
1. Оскар 2019 – 30 сая доллар – Александр Маккүйний бүтээл
Мөргүй хар даашинз, тохой хүрсэн урт бээлийнээс гадна түүний хүзүүний зүүлт нь Тиффанигийн 30 сая долларын алмазан шигтгээт зүүлт юм. Энэхүү зүүлтэнд орсон алмазыг 1877 онд Өмнөд Африкаас олборлож байсан бөгөөд Лэди Гагаг зүүхээс өмнө алдарт жүжигчин Одри Хепбурн “Breakfast at Tiffany’s” кинондоо зүүж байсан нь бүр ч илүү үнэд хүргэх ажээ.