Зөгийн балыг хүйтэн усанд хийж уух ёстойг та мэдэх үү? Халуун усанд хийж уувал…

Зөгийн балтай ус уух нь хүний биед сайн гэдгийг хүн бүр л мэднэ. Гэхдээ халуун бүлээн усанд биш, хүйтэн усанд зөгийн бал хийж уух нь илүү их ач тустай гэнэ шүү.

Ихэнх эзэгтэй нар маань зөгийн бал чихэрлэг амттай байдаг учир элсэн чихэр ихээр агуулдаг байх гэж эндүүрдэг. Элсэн чихэр нь хүний элгэнд задардаг бөгөөд хэт их хэрэглэсэн үед элэг шүүж чадахаа болин цусны эргэлтээр дамжсанаар тослог хүчлийг ялгаруулдаг байна.

Харин зөгийн бал нь элсэн чихэртэй харьцуулашгүй бөгөөд чихэр гэхээс илүүтэйгээр байгалийн гаралтай витамин, эрсдүүдийг агуулдаг бөгөөд зохистой ашиглаж чадвал таргалалтаас сэргийлдэг гэнэ шүү.

Харин зөгийн балыг буцалсан халуун усанд найруулж ууж огт болохгүй. Учир нь буцалсан халуун ус нь зөгийн балны хамгийн чухал эмчилгээний гаралтай молекулын бүтцийг эвдэж хүний биед удаан шингэх сөрөг нөлөөтэй бодисыг бий болгодог байна.

Хэрвээ зөгийн балыг бүлээн усанд хийж уувал ходоодны хүчиллэг ихэснэ. Харин хүйтэн усанд хийж уувал хүчиллэг буурдаг жишээтэй.

Ходоодны шархлаа, үрэвслийг эмчлэхийн тулд өдөрт 3-4 удаа, хоолны дараа 25-30 граммаар хэрэглээрэй. Харин араас нь ус уух хэрэггүй. Зөгийн бал нь бодисын солилцоо алдагдсан хүмүүст ашигтай. Хүний цусанд 24 төрлийн бичил элемент агуулагддагаас 22 нь зөгийн баланд байдаг гэнэ.

Зөгийн балны найрлаганд байдаг фруктоз, глюкоз нь өөх тос, уургийн солилцоонд сайн нөлөөтэй. Мөн зүрхний өвчтэй хүнд ч зөгийн бал сайн гэнэ. Зөгийн балыг өлөн элгэн дээрээ хэрэглэвэл цусны даралт буурч, хоолны дараа хэрэглэвэл хэвийн болдог байна. Зөгийн баланд зүрхэн дэх бодисын солилцоог хангагч цогц бодис агуулагддаг.

Зөгийн бал мэдрэлийн системийг бэхжүүлдэг. Түүний найрлаганд С, РР, К, Н витамин, провитамин А, каротин, В-ийн бүлгийн витаминууд их бий. Тиймээс зөгийн бал нь төв мэдрэлийн системийн үүргийг нэмэгдүүлдэг байна.

Элэгний өвчний үед зөгийн бал юугаар ч орлуулшгүй эм болдог гэнэ. Глюкоз нь эдүүдийн эсийн тэжээллэг материал болж, элгэн дэх гликогены нөөцийг ихэсгэж, эдийн солилцох явцыг сайжруулдаг байна. Зөгийн балыг ханиаданд ихээр хэрэглэдэг. Энэ нь биеийн эсэргүүцэл сайжруулах, халуун бууруулах үйлчилгээ үзүүлэх бөгөөд тус бүтээгдэхүүнийг энергийн эх булаг хэмээн нэрлэдэг билээ.

Иймд та зөгийн балыг тогтмол хэрэглэж байгаарай. Хэрэглэхдээ хамгийн гол нь буцалгасан хүйтэн усанд найруулж байхаа мартуузай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!