Модель Жижи Хадид бие давхар болжээ

Америкийн алдарт модель, загвар өмсөгч 25 настай Жижи Хадид өчигдөр өөрийгөө бие давхар гэдгээ “Жимми Фаллоны Шоу”-нд оролцож байх үеэрээ албан ёсоор зарлалаа.

“Удахгүй ээж болно гэдэгтээ нэг л итгэж чадахгүй байна. Гэхдээ мэдээж маш их сэтгэл догдолж бас баярлаж байна” гэжээ.

Мөн тэрээр хөл хорионы энэ цаг үе ажлаасаа амралт авч, ээж болох бэлтгэлээ базаахад ихээхэн тохирч байна гэсэн юм.

Мэдээж түүний хүүхдийнх нь эцэг нь дуучин Заян Малик. Тэд 2015 оноос хойш болзож эхлэн, алдартай хосуудын нэгэн адилаар салж нийлж явсаар тун удахгүй гэр бүл болох нь ээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!