Амьгүй эд зүйлсэд дурласан хачирхалтай хүмүүс

Амьгүй биет, эд зүйлсэд татагдаж, биеийн болон сэтгэлийн дотно харилцаатай болохыг англи хэлэнд “objectophiliacs” гэж нэрлэдэг. Машин тэрэг, байшин барилга, мод чулуу гээд л хачирхалтай зүйлсэд сэтгэл татагдсан дараах хүмүүсийг нийтэлж байна.

1. Эйжа Рита болон Берлиний хана

Эйжа Рита Берлинер Маур хэмээх Швед бүсгүй 1979 онд Берлиний ханатай гэрлэж, өөрийн овгийг хүртэл “БЕРЛИНИЙ ХАНА” (Berliner Mauer гэдэг нь Германаар Берлиний хана гэсэн үг) болгожээ. Гэвч тэдний гэрлэлтийг хуулинд зөвшөөрөхгүй тул албан ёсоор бүртгүүлж чадаагүй юм.

1989 оны 11-р сарын 9-нд Берлиний хана нуран унахад тэрээр сэтгэл санаагаар унаж, “нөхрийгөө” эрэмдэг зэрэмдэг болсон хэмээжээ.

2. Эрика Ла Тур Эйфел болон Эйфеллийн цамхаг

Америкийн цэргийн албанд ажилладаг энэ бүсгүй багаасаа л эд зүйлсэд татагдах этгээд араншинтай байсан бөгөөд үеийнх нь охид, хөвгүүдтэй болзож байхад тэр ганцаараа л гүүртэй болздог байжээ. 2007 онд тэрээр Эйфеллийн цамхагтай “гэрлэсэн” юм.

Тэр урьд нь Берлиний хана, Сан Францискогийн Голден Гэйт гүүр болон өөрийн нум сумандаа хүртэл хайртай гэдэг байв.

3. Эми Волфе Вебер ба Паркын тоглоом

АНУ-ын Пенсилвани мужийн Элисбург хотын хүүхдийн тоглоомын паркын шидэт хивс хэмээх галзуу хулганатай өөрийгөө амрагийн харьцаатай хэмээн зарлаж, түүнд дурласнаасаа хойш нийтдээ 3000 гаруй удаа суусан гэнэ. Түүнд хүрэх гэж гэрээсээ 260 орчим км явж ирдэг бөгөөд жилд 10 гаруй удаа парк руу очдог.

4. Ли Жин Гү ба Анимэ хүүхэлдэйний дүр Дакимакура

Өмнөд Солонгосын 28 настай эр ТВ шоуны анимийн дүр болон дакимакурагийн дүрс бүхий дэрийг хаа сайгүй авч явдаг аж. “Түүнийгээ хаа ч явсан авч явах бөгөөд хоол идэхдээ хүртэл тусгай суудал засуулж, тусдаа хоол хүртэл захиалдаг” гэж нэгэн найз нь хэлжээ.

5. Sal 9000 ба Нэнэ Анегасаки

27 настай, Японы тоглоомчин зөвхөн өөрийнхөө дижитал тоглоомын нэрээр дуудуулах дуртай. Түүнээс гадна Нинтендо ДС видео тоглоомын Нэнэ Анегасаки хэмээх дүртэй 2009 онд албан бус гэрлэх ёслол үйлджээ. Тэрээр энэ өдрөөр цагаан тюксидо хослол өмсөж, видео тоглоомын “охиндоо” андгай өргөж, бүр үнсэлцсэн байна.

6. Эдвард Смит ба 1974 оны Воксваген Битл загварын машин

Тэрээр “мехафилиа” буюу автомашин, техникт татагдах сэтгэцийн эмгэгтэй бөгөөд 15 наснаасаа хойш 1000 гаруй машинтай дотно харилцаанд орсон гэж өөрийгөө тодорхойлдог. Түүний одоогийн “найз бүсгүй” бол 1974 оны Волксваген Битл хэмээх загварын автомашин, үүндээ бүр Ванилла хэмээн нэр өгчээ.

7. Жоахим ба уурын тэрэг

Уурын галт тэрэг, дулааны хөдөлгүүр, орон сууцны пааранд нугасгүй 41 настай эрийн ажил нь механикч аж. Энэхүү ажлаа эхлэхдээ л иймэрхүү зүйлсэд гүнзгий сэтгэл татагддагаа олж мэдсэн байна.

8. Билл Рифка болон iBook зөөврийн компьютер

35 настай, сэтгэл судлалаар суралцдаг оюутан өөрийн Мacbook-ндээ асар их хайртайгаа мэдэрчээ. Үе үе Ebay онлайн худалдааны сайтаар зочилж бусад шинэ загварын компьютерүүдтай сээтэгнэх дуртай. Мөн түүний яриагаар бол өөрийнх нь компьютер эрэгтэй бөгөөд тэдний харилцаа гей болж таарч байгаа юм.

9. Доро болон метал үйлдвэрлэл

Тэрээр метал боловсруулдаг үйлдвэрт ажилладаг бөгөөд эдгээр метал боловсруулах үйл явцдаа дурласан гэжээ. Өдрийн цагаар тэр ажлаа хэвийн байдалд хийж, харин шөнийн цагаар метал боловсруулах техниктэй дотно харилцаанд ордог байна.

10. Трэйси Эмин ба чулуу

Английн уран бүтээлч Хонконгод үзэсгэлэнгээ гаргах үеэрээ чулуутай гэрлэсэн гэдгээ зарлажээ. Энэ чулуу нь түүний гэрийн цэцэрлэгт байдаг бөгөөд нилээдгүй том хэмжээтэй тул юунаас ч түүнийг хамгаалж чадна гэдэгт итгэдэг аж.

11. Аманда Тег ба далайн дээрэмчний сүнс

Ирланд улсад амьдардаг 5 хүүхдийн ээж Аманда хэмээх энэ бүсгүйг нэгэн шөнө унтаж байхад нь 300 жилийн өмнө далайн дээрмийн хэргээр цаазлуулсан дээрэмчний сүнс хайж иржээ. Тэр айж цочирдохоос илүүтэй тэрхүү сүнсэнд татагдаж, сүүлдээ бүр дотно харьцаанд ордог болсон гэнэ. Түүнээс хойш далайн дээрэмчдийн тухай бүхий л зүйлсэд хязгааргүй дуртай болж, тэрхүү сүнстэйгээ гэрлэх ёслол үйлдсэн гэнэ. Харин зураг дээр харагдаж байгаа далайн дээрэмчний далбаа нь түүний “сүйт залууг” биечлэн төлөөлсөн юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!