Сарын тэмдгийн тухай сонирхолтой баримтууд

Эмэгтэй хүний идэвхитэй идэр насанд биед тохиолддог сонирхолтой “байгалийн үзэгдэл” бол сарын тэмдэг. Тэгвэл үүний талаар бидний мэддэггүй, өмнө нь сонсож ч байгаагүй хэд хэдэн баримтууд сонирхлыг тань татаж магадгүй юм.

1. Нүднээс цус гардаг сарын тэмдгийг үзэгдэл байдаг

Эндометрийн эд цусны урсгалаар дамжих үед үтрээнээс гадна нүдээр цус урсаж биений юм үзэгдэх тохиолдол байдаг. Гэхдээ энэ нь маш ховор бүртгэгджээ.

2. Нэгэн судалгаагаар 36 мянган эмэгтэйчүүдийн 54 хувь нь бүх дотуур хувцсаа сарын тэмдгийн толбо болгож үзсэн байдаг гэжээ.

3. Сарын тэмдэг ирэх дөхөхөөр эмэгтэйчүүдийн 19-40 хувь нь багтраа болон харшлын шинж тэмдэг илрэх, хэдийн багтраатай бол өвчин нь сэдрэх зэрэг үзэгдэл бий болдог. Үүнийг сарын тэмдгийн өмнөх астма (PreMenstrual Asthma) гэж нэрлэдэг байна.

4. Шөнийн гэрэлтэй унтах нь нойрны даавар болох мелатониныг ялгаруулахаас гадна сарын тэмдгийг мөчлөг хэзээ эхлэх дуусахыг тодорхойлдог эмэгтэй дааврын ялгаралтыг ч мөн хянадаг байна. ингэснээр сарын тэмдгийн мөчлөг илүү тогтворжино гэсэн үг. Ялангуяа мөчлөгийнхөө сүүлийн хоёр долоо хоногийн турш (Сарын тэмдэг ирэхээс хоёр долоо хоногийн өмнө) 100 ваттын гэрэлтэй унтах юм бол сарын тэмдэг яг цагтаа ирдэг гэсэн судалгаа гарчээ.

5. Дэлхий дээр 5000 гаруй сарын тэмдгийг орлуулж хэлэх үг байдаг. Францаар “газардалт, буулт” гэсэн үг байдаг бол Германаар “гүзээлзгэний долоо хоног” ч гэдэг байна.

6. Сарын тэмдэг ирэх үеэр эмэгтэй хүний дуу хоолой өөрчлөгддөг.

7. Эмэгтэй хүний анхны сарын тэмдэг ирж эхэлснээс хойш цэвэрших хүртлээ дунджаар нийт 400 гаруй удаа сарын тэмдэг ирсэн байдаг.

8. Тампон хэрэглэдэг эмэгтэй хүн сард дунджаар 18, хамгийн ихдээ 48 тампон хэрэглэдэг аж.

9. Америкийн анхны эмэгтэй сансрын нисгэгч Сэлли Райд-ыг 1983 онд сансарт нисэхийн өмнөхөн НАСА-ийн инженерүүд “Чамайг сансарт байх хугацаанд 100 тампон хангалттай юу?” гэхэд нь “Хаанаа ч хүрэхгүй” хэмээн хариулсан гэдэг.

10. Эмэгтэй хүн нэг удаагийн сарын тэмдгийн үеэр дунджаар 765 гр цус гадагшлуулдаг.

11. Сарын тэмдгийн үеэр эмэгтэй хүн дур тавих үед эндорфин, окситоцин дааврууд ялгарч сарын тэмдгийн өвдөлтийг намдаадаг.

12. Дисней кино компани 1940-өөд оны үед “Сарын тэмдгийн түүх” нэртэй хүүхэлдэйн кино гаргаж байжээ. Өсвөр насныханд эмэгтэй хүний биеийн онцлогийг таниулсан энэхүү кино нь харин тийм ч алдартай болж чадаагүй юм.

13. Эмэгтэй хүн сарын тэмдэг нь ирсэн үеэрээ илүү их дэлгүүр хэсэж, илүү их идэж, энгийн үеийнхээсээ илүү их мөнгө үрдэг болохыг тогтоосон байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!